Геологи хайгуулын салбарт хөрөнгө “хаяна”

Уул уурхай хөгжиж буй манай орны хувьд геологи хайгуулын салбараа олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс тус салбарт энэ жилээс төрихээхэн анхаарахаар болов. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг 7.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Эрдэс баялгийн санд өнгөрсөн онд шинээр 82 ордыг бүртгэсэн байна. Тухайлбал, хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд алт 11, холимог металл 16.950, зэс 260.000, гянтболд 288, мөнгө 64, цайр137.000 тонн, нүүрс 1.7 тэрбум тонн, хайлуур жонш 1.1 сая тонноор нөөц нь нэмэгджээ.

“Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдэс баялгийн ангилал”-ыг олон улсын стандартад ойртуулж, ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагааны журмыг мөн шинэчилсэн байна. Түүнчлэн Ашигт малтмалын газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгуулсан Геологийн албыг цаашид өргөжүүлэхээр болжээ. Ингэхдээ монгол орны геологийн судалгааг хийх, үр дүнг боловсруулах, нэгдсэн сан бий болгох юм байна.

Мөн газрын хэвлийд орших эрдэс баялгийн нөөцөд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Үндэсний Геологийн албыг байгуулах аж.