Германчууд Казахстанаас ховор элемент олборлоно

ХБНГУ, Казахстантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр төв Азид орших энэхүү улсын газрын ховор элементийг хайж, олборлох эрхийг авах юм байна. “Тагесшпийгель” /Tagesspiegel/ сонинд мэдээлснээр, хоёрдугаар сарын 8-нд канцлер Ангела Меркель, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар Германы компаниуд Казахстанд газрын ховор элементийн хайгуул хийж, боловсруулан экспортлох тухай санамж бичгийг Берлин хотноо үзэглэх аж.

Ройтерс агентлагийн тэмдэглэснээр өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт олборлож байгаа газрын ховор элементийн 95 хувь нь Хятад улсад байдаг. Газрын ховор элемент бол өндөр технологийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг 17 элементийн бүлэг аж.