Голомт банкны тэргүүн дэд захирлаар Л.Болормааг томилжээ

Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг томилжээ. Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Төгссөн сургууль, боловсрол:

-МУИС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,

-АНУ-ын Виржиния мужийн Политехникийн их сургуулийг олон улсын эдийн засгийн магистр,

-Японы Олон улсын их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн, Итгэмжилсэн Санхүүгийн Шинжээч /CFA/ цолтой.

Ажлын туршлага:

-1992-1996 онд “Ардын банк”-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал, Зээлийн газрын захирал, Гадаад валютын зээлийн газрын захирал,

-2000-2009 онд “Дойче банк”-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч,

-2011-2012 онд “Хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирал,

-2009 оноос өнөөдрийг хүртэл санхүүгийн зөвлөгөө өгөх “Би Эф Эй Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан.