Гурилын үнэ тогтвортой байгаа гэв

Засгийн газар Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гурилын 75 үйлдвэрээс 24-д нь хөнгөлөлттэй зээл өгсөн байна. Тус үйлдвэрүүдэд жилийн 3.8 хувийн хүүтэйгээр 47 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн нь гурилын үнийг тогтвортой барихад нөлөөлж буй аж. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Гурилын үнийг тогтворжуулахын тулд бид уг хөтөлбөрийг Төв банктай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэн жил гаруйн хугацаанд үнэ тогтвортой байгаа. Тиймээс уг хөтөлбөр цаашид хэрэгжээд явна” гэв.