Дисковер Монголиа-2014: Эргэн тавтай морил

“Welcome back” гэдэг бол Дисковер Монголиа чуулганы энэ жилийн уриа. Эргэж ирэхийг уриалсан 12 дахь удаагийн олон улсын хөрөнгө оруулагчдын тус чуулган өнөөдөр өндөрлөлөө. Чуулган уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, Монгол улсын нүүрсний экспорт, Алтны салбарын өнөөгийн байдал, Геологийн хайгуул, Уул уурхайн төслийн санхүүжилт, Газрын ховор элемент гэсэн зургаан үндсэн сэдвийн дор мэргэжлийн болон төрийн алба, хувийн хэвшлийнхний илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Монголиан экономи энэхүү чуулганаас оролцогчдын хамгийн их анхаарлыг татаж байсан уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, газрын ховор элемент сэдвийн хүрээнд дараах тодруулгыг авснаа хүргэж байна.