Дулааны V цахилгаан станц хэлэлцээрийн шатанд шилжлээ

Улаанбаатар хотыг дулааны шинэ эх үүсвэрээр хангах V цахилгаан станцыг барих эрчим хүчний төсөл хэлэлцээрийн шатанд шилжлээ. Тус төслийг концессын хуулийн дагуу уралдаант шалгаруулалтын аргаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас сонгон шалгаруулж, хуулийн хоёр этгээдтэй хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцээрийг концессын гэрээний журмын дагуу байгуулан энэ улиралд багтаан баталгаажуулах аж. Эрчим хүчний төслийн барилгын ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэх юм. Нэг сая гаруй хүн амтай хотын цахилгааны шинэ эх үүсвэр нь Хөлийн голын хөндий хэмээх газар байгуулахаар Засгийн газраас тогтоосон. Төсөлд шаардлагатай нийт санхүүжилт нь урьдчилсан байдлаар 1.4 тэрбум ам.доллар. Энэ онд багтан V ДЦС-ын эхний блокийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй. Тус станц нь жилд хоёр сая тонн орчим нүүрс хэрэглэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий.