Дулаан, цахилгааныг нийслэл хариуцана

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компани, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн хувьцааг нийслэл эзэмших талаар НИТХ-ын ээлжит хурлаар өчигдөр хэлэлцэж, баталлаа. Тус газрууд өмнө нь 100 хувь төрийн өмчит байсан. Тухайлбал, тус байгууллагуудын хувьцааны Сангийн яам 20, Эрчим хүчний яам 41, Төрийн өмчийн хороо 39 хувийг эзэмшдэг байв. Харин одоо нийслэлчүүдийн тав тухтай амьдралын чухал хэсэг болох цахилгаан, дулааныг НЗДТГ хариуцан ажиллахаар боллоо. Мөн дээрх аж ахуйн нэгжийн удирдлагад нийслэлийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс төрийн өмчийн хувьцааны багцыг нийслэл эзэмших шаардлагатай байсныг ийнхүү цэгцэллээ хэмээн хуралд оролцогчид онцолжээ.