Дэлхийг сэрүүцүүлэх арга

2018 оныг тодорхойлох #TOP10 үйл явдлаас...

Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтнүүд гео-инженерчлэлийг ашиглан дэлхийг сэрүүцүүлэх арга хайж байна. Агаар мандалд химийн бодисууд цацах нь тэгвэл хэрхэн дэлхийн дулааралтай тэмцэх юм бол?

Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү түгээмэлжиж, илүү гамшгийн хэмжээнд болж ирж байна. Дэлхийн гадаргын хэм өсөх тусам, байгалийн гамшгийн догшрол ч ширүүсч байна. 2018 онд эрдэмтэд уур амьсгалын нөлөөллийг эргүүлэх чадалтай технологиудыг олох эрэлдээ жинтэй алхмууд хийнэ. Тэд нарны гэрлийг ойлгон сансрын орон зайлуу буцаан, дэлхийг сэрүүцүүлэх арга замуудад төвлөрч буй. Өөрөөр хэлбэл, хар цамц өмссөнөөс цагаан цамц өмсвөл бага халууцдагтай адилаар нарны гэрлийг хугалж, ойлгоно гэсэн үг.

Нарны гэрлийг ойлгон сансрын орон зайлуу буцаан, дэлхийг сэрүүцүүлнэ. Хар цамц өмссөнөөс цагаан цамц өмсвөл бага халууцдагтай адил

Даатгагдын хэлж байгаагаар бол 1970 оноос хойш цаг агаараас үүдэлтэй гамшгуудын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Дэлхий даяарх удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар мөн дэлхийд хандах хандлагаа хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөх тухай мэтгэлцэж, маргалдаж байх зуур зарим эрдэмтэд дэлхийг өөрөө өөрөөр нь хэрхэн өөрчлөлт хийлгэж болох талаар хэлэлцэж байна.

2018 онд тэд агаар мандалд хүрч ажиллан, дэлхийн дулаарлыг багасгахад хэр их ажил, зардал гарах талаар илүү ихийг мэднэ. 2018 онд геоинженерчлэл нь хүмүүсийн ярианы сэдэв болох хэмжээнд хөтөлгөө шинжлэх ухааны салбар байх болно.Харвардын Их Сургуулийн баг нь нарны гео-инженерчлэлийн нөлөө агаар мандалд ямар нөлөөтэй байхыг турших анхдагч байна.

Туршилтын хувьд 2018 ондоо уур амьсгалд нөлөөлөхгүй. Гэхдээ нэг өдөр утгаараа хэрэгжээд ирвэл энэхүү маргаант хөндлөнгийн оролцоо эрс тэс уур амьсгалын үзэгдлүүдийг хазаарлахад тусалж мэдэх л юм. Энэ бол хүн албаар байгалийн жам ёсонд хөндлөнгөөс оролцох гэж байгаа хэрэг. Бид өдийг хүртэлх олон зуун дамжин байгалийн гольдрилийг эвдэх үйл ажиллагаанууд хийсээр ийм байдалд хүрсэн. Энэ арга нь үүнээс үүдсэн үр дагаврыг засахыг оролдож буй ч мөн л гольдрилд хөндлөнгөөс орж буй бас нэг л хэлбэр нь. Тэгэхээр гаж нөлөөллүүд гарч ирэх нь тодорхой. Нарны гео-инженерчлэлд олон хүний амьдралыг аврах чадамж байгаа ч мөн төдий хэмжээний тодорхойгүй эрсдэл бий. Гео-инженерчлэлийн хувьд судалгаа багатай байгаа нь уур амьсгалын эсрэг урт хугацааны цогц тэмцэлд ан цав үүсгэж болох айдас бий.

Энэ бол хүн албаар байгалийн жам ёсонд хөндлөнгөөс оролцох гэж байгаа хэрэг.

Зарим байгаль орчныг хамгаалагчид хялбар, хурдан аргаар хөөцөлдөж байгаад нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгарлыг багасгах оролдлого нь дээрхэд дарагдаж, хаягдчихаж магадгүй гэж үзэж буй.Мөн энэ дэлхий дээрх хүн бүрт нөлөөлдөг технологийг хэн захирах вэ гэдгийг шийдэх нь амаргүй байх болно. Эцэстээ гео-инженерчлэл нь шагналаасаа давсан эрсдэлтэйг баталж мэдэх л юм. Гэхдээ энэ аргыг туршаад үзэхэд буруудах зүйлгүй. Харин үл ойшоох нь илүү аюултай байж мэдэх.


“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Дэлхий 2018 сэтгүүлийн агуулга



Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө