Дэлхийн нүүрсний эрэлт ирэх таван жилд...

Дэлхийн нүүрсний эрэлт Хятад, Энэтхэгийн хэрэгцээнээс үүдэн ирэх таван жилд 1.4 тэрбум тонноор нэмэгдэнэ хэмээн Пийбоди Энержи компанийн Ерөнхий захирал хэллээ.

Дэлхий нийтийн нүүрсний хэрэгцээ жилдээ 8 тэрбум тонн давдаг. Нүүрсний хамгийн том импортлогч орон Энэтхэгийн Засгийн газар энэ жилийн эхээр нүүрсний импортоо дэмжиж, эрчим хүчний хомсдлоо нөхөх бодлого барьж эхэлсэн. Тус улсын эрчим хүчий станцуудын 57 хувь нүүрсээр ажилладаг.

“Азийн төмрийн үйлдвэрлэлд хэрэглэж буй нүүрсний эрэлт сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр суларсан ч нүүрсний зах зээлийн өнгө өөдрөг харагдаж байна” хэмээн Пийбоди Энержи компанийн Ерөнхий захирал Грегори Бойс Австралийн Ашигт малтмалын консулын чуулган дээр хэлжээ.

Зарим мэргэжилтнүүдийн зүгээс таваарын дооогуур ханш, өндөр зардлаас үүдэн нүүрсний салбар дахь экспортын аварга Австрали улсад шинэ төслүүд хумигдаж, зардал багатай улсууд руу шилжих аюул байгааг тус улсад сануулж байна.

Коксжих нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч BHP Billiton нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа тэлэхээ зарласан бол Glencore, Xstrata PLC болон New Hope Corp зэрэг бусад нүүрсний компаниудын зүгээс үйл ажиллагаа хумихаа мэдэгдсэн байна.