Дэлхийн хамгийн урт, өндөр хурдны төмөр зам бэлэн болов

“China Daily” сонин "Хятад улсад дэлхийн хамгийн урт, өндөр хурдны төмөр замыг барьж дууслаа" гэж мэдээллээ. Зам тээврийн яамны мэдээлснээр нийслэл Бээжин хотыг Гуанжутай холбосон шинэхэн замын нээлтийг энэ сарын 26-д хийх аж. Шинэ төмөр замын урт нь 2.2 мянган км бөгөөд хурдны зам тавьснаар Бээжингээс Гуанжу хүртэл 22 цаг зарцуулдаг байсан нь найман цаг болж “түргэсэх” аж.

Bloomberg агентлагийн мэдээлснээр галт тэрэг энэхүү замаар цагт 300 км-ийн хурдтай давхих аж.