​“Дэлхий 2018” хэвлэгдлээ

Сэтгүүлч Mongolian Economy Зураг болон видеог Ш.Оюундарь

Дэлхий 2018 дугаар гурван арван жилийн амжилтыг дагуулан гарч байна. Энэ нь “Дэлхий” сэтгүүлийн 32 дахь дугаар. Дэлхий 2018 дугаар нь илүү тодорхой, тоо тооцоолол сайтай, үзэл бодолдоо тууштай байна. Товчхондоо, таамаглалаар дүүрэн ч уншууртай болсон гэсэн үг.

Бусад хэвлэлийн алдартай олон редактор, нийтлэлч The Economist-ын нийтлэлчидтэй нэгдэж байгаа. Мөн бизнес, улс төр, шинжлэх ухаан, урлагийн салбарын тэргүүлэгчид үзэл бодлоо хуваалцсан.

Түүнчлэн Apple-ын App Store үүссэний 10 жил, баруун фронтын байлдааныг зогсоосон түр эвлэрэлээс хойших 100 жил, Мартин Льютер Кинг болон Роберт Кеннедигийн аллагаас хойших 50 жил гэх зэрэг зовуурьтай ойнууд тохиох нь ээ.

Энэ жил дронууд болон геоинженерчлэлийн хувьд бут авсан жил байна. “Дэлхий 2018” нь; Ирээдүй юуг агуулж байгаа бол? 2018 онд ямар мөч дэлхийг нэгтгэж, салгах вэ? Ямар хүмүүс, газрууд мөн төлөвлөгөөнүүдийг анхааралтай ажиглах ёстой вэ? Ирээдүйг тодорхойлох ямар үйл явдлууд болох вэ гэдэгт хөтөч болж хариулт өгдөг. Дэлхий 2018 сэтгүүл нь зөвхөн цаасаар хэвлэгдээд зогсохгүй цахим хувилбараар уншигч танд хүрэхийг хэлэхэд таатай байна.

“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий 2018 онд-The World in 2018 жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа. Тус сэтгүүл нь:

  • ТУЗ-ийн захирлууд 27%,
  • Удирдлагын түвшний эсвэл түүнээс дээш түвшний албан тушаалтнууд 44%,
  • Бизнес эрхлэгчид 11% ,
  • Засгийн газарт ажиллагсад 6% гэсэн байдлаар хүрдэг.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

  • 18 секц+Монголын секц
  • 146 нийтлэл
  • 81 улсын тухай онцлох мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд,
  • 13 салбарын тухай мэдээлэл, төлөв
  • Цагалбар, Дэлхийн онцлох үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та баярын өдрүүдэд #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик болон #Internom номын дэлгүүр мөн #Goodprice супермаркетыг зориорой

Утас: 90099880, 94092904

Дэлхийг Танд Атгуулна