Дээд боловсролын шинэчлэл дэлхийтэй ойртуулна

Бүхий л салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулиудын боловсролын тогтолцоо, чанарын асуудал тулгамдсаар байна.
БШУЯ, Азийн хөгжлийн банк, “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран “Монгол улс дахь дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо” сэдэвт хурал өнөөдөр боллоо.
Хурлын гол зорилго нь дээд боловсролын байгууллагуудын бүх оролцогч талуудтай Монгол улсын дээд боловсролын хөгжлийн тулгамдаж буй асуудал, стратегийн бодлого, чанарын баталгаажууллын талаар хамтран цаашдын чиг үүргийг тодорхойлох аж. Хуралд 99 их дээд сургуулийн 250 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Боловсролын хөтөлбөрийн шинэчлэл
Олон улсын стандарт индекст нийцүүлж чанарын шинэчлэл хийх, мэргэжлийн чиглэлийн индэксийг нэгтгэн төрөлжүүлэх ажлыг ЮНЕСКО-гийн зүгээс 2013 оны турш хийжээ. Манай улс нийт 800 гаруй нэр төрлийн мэргэжилээр элсэлт авдаг байна. Үүнийг Олон Улсын шаардлагад нийцүүлж 180 болгон баталсан аж.
2013 онд ЮНЕСКО-гын баталсанаар ерөнхий чиглэл 11, төрөлжсөн чиглэл 29, нарийвчилсан чиглэл 80 орчим төрөл болжээ.
Тухайлбал, Сурагчид их дээд сургуульд элсэхдээ Олон улсын эдийн засаг гэсэн ганган нэр харж сургуулиа сонгох биш сургалтын хөтөлбөр чанарыг харж сонголтоо хийх боломжтой. Эхний ээлжинд сайн эдийн засагч болж байж цаашдаа олон улсын эдийн засаг, эрүүл мэндийн эдийн засаг, банкны эдийн засаг гэх мэт төрөлжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мэргэжил эзэмшихийн тулд эдийн засгийн ерөнхий мэдлэг 2 жил судалсны дараа мэргэжил эзэмших юм.
Хөтөлбөрийн нэр индекс, тавигдах шаардалгыг холбогдох яам батална. Харин цаашид мэргэшүүлэн суралцах салбарын босго оноо элсэлтийн журмыг сургууль хариуцан ажиллана. Шинэчилсэн хөтөлбөрт тавигдах дүрэм тавдугаар сарын нэгний дотор батлагдана. Мастер докторын хөтөлбөрийн чиглэл индекс зургадугаар сарын нэгний дотор батлагдах аж.
БШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр “Шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэгдсэн бодлого, нэг нэршил, ойлголт уялдаа холбоо сайжрах, нэгдсэн кредит систем бий болох, мэргэжлийн чадавхийн өрсөлдөөн нэмэгдэх, олон улсын чиг хандлагад нийцэх, олон улсын харилцаа сайжрах, хөтөлбөр боловсруулхад хялбар болох олон давуу талтай.
Дээрх “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг 2013 оны 12 сараас МУИС хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
МУИС-ын төслийн дарга Б.Отгонжаргал “Дээд боловсролын шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Хөтөлбөрийн хороо” байгуулагдан ажиллаж байна. ЮНЕСКО-гийн гишүүн орны хувьд бид олон улсын боловсролын шаардлагад нийцэж ажиллах ёстой. 70 жилийн хэвшмэл хөтөлбөр шинэчлэгдэн сайжрах боломж бүрдэж байна. Бид эхэлж байна. цаашид хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлж боловсролын чанарыг сайжруулахад үр дүнгээ өгнө” гэлээ.
Боловсрол хөдөө орон нутагт
Орон нутагт Их дээд сургуулийн чанар муу байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өндөр оноо авсан хүүхдүүд хотод суралцах батламж авдаг. Цаашлаад гадаадад суралцахаар явна. Харин дундаж болон муу үнэлгээтэй хүүхдүүд үлддэг. Тэд хаачдаг вэ? Эдгээр хүүхдүүдийг хөсөр хаядаггүй ч өрсөлдөх чадвартай боловсон хүчин болгон сургадаг нь юу л бол.
Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа “Манай сургуульд 3500 гаруй оюутан суралцаж байна. Багшийн мэргэжлээр жилдээ бакалаврын 670 гаруй оюутан элсэн ордог. Өнөөдөр багшийн мэргэжил илүүдэж өнөөдөр хөдөө орон нутагт хэрэгцээтэй мэргэжлээр элсэлтээ шинэчлэн ажиллаж байна. Аливаа шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон нутгийг мөн дутаалгүй анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.