Еврогийн ханш ойрын хоёр жилд байгаагүйгээр унаж байна

Испани улсад зээлийн хүүгийн түвшин өсөж, Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засагт их тунгаар сэргээш өгөх талаарх таамаглалын сураг алдарч эхэлмэгц Азийн хувьцааны ханш доошлон, евро мөнгөн тэмдэгт ойрын хоёр жилд байгаагүйгээрээ унаж байна. Мөн газрын тос, металлын ханш ч доош гулсаж эхэлжээ.

MSCI Asia Pacific буюу Ази Номхон далайн орнуудын хувьцаа өнөөдөр Токиогийн цагаар 12 цагт эрдэс баялаг, эрчим хүчний компаниудын хувьцааны уналтаас үүдэн 1,4 хувийн алдагдал хүлээсэн байна. Харин Стандард&Пүүрс 500 үзүүлэлтийн фючерс 0,6 хувиар доошилжээ. Үүний зэрэгцээ евро нэгдсэн мөнгөн тэмдэгт дахин 0,3 хувиар унаж доллартай харьцах ханш нь $1.246 болсон бол Австрали доллар 0,6 хувиар ухарсан байна. Харин түүхий нефт 0,5 хувиар унаж Нью Йоркт 90.35 ам доллар болсон бол Лондонд зэсийн ханш хоёр дахь өдрөө уруудсаар байгаа ажээ.
“Дэлхийн санхүүгийн хямралын үед Хятад улсад хариу арга хэмжээ авах ямар ч төлөвлөгөө байхгүй” хэмээн тус улсын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа өчигдөр мэдээлжээ. Блүүмберг агентлагийн судалгаагаар энэ жилийн хувьд манай урд хөршийн эдийн засгийн төлөвлөгөөт өсөлт 8,2 хувь гэж тооцсон нь 1999 оноос хойших хамгийн удаан өсөлт болж байгаа аж. Хэдийгээр Испани улсын төвбанкнаас тус үндэстэн эдийн засгийн уналтад улам гүн татагдаж Европын өрийн хямралыг дордуулж байна хэмээн мэдэгдэж байгаа ч Испанийн 10 жилийн хугацаатай бондын өгөөж өчигдөр өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хамгийн өндөр өсөлтөд хүрчээ.