Европын холбоо ба Монгол


Европын холбооны гишүүн орнуудаас Монголд суугаа Элчин сайд нарын IV уулзалт өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн уулзалтад Европын холбооны элчин сайд Маркус Эдерер тэргүүтэй 19 гишүүн орны төлөөлөгчид оролцжээ

Энэхүү уулзалт нь Монгол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсонтой давхцаж байгаагаараа онцлог аж.

Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа ЕАБХАБ-ын хүрээнд илүү нягт хамтран ажиллахаар ярилцаж, ирэх оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орны хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хуралд өөрсдийн Гадаад хэргийн сайд нарыг оролцуулахаа мэдэгджээ

Айлчлалын хүрээнд Европын Холбооны Элчин сайд нар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Засгийн газрын зарим гишүүнтэй уулзалт хийх юм байна.