Европын хувьцаа өсч Азийн хувьцаа унаж эхэллээ

Дөрвөн долоо хоногийн гүн уналтаас эргэж сэргэсэн Stoxx Europe 600 индекстэй зэрэгцэн Европын хувьцаа ч өсч эхэллээ. Харин энэ үед Франц улс урт хугацааны өрийн бичиг гаргахаар төлөвлөж байгаа бол АНУ-ын индекст болон Азийн хувьцааны үзүүлэлтэнд бага зэргийн өөрчлөлт гарсан юм.

Азийн хувьцаа ялимгүй доошилсон бөгөөд MSCI Asia Pacific Index буюу Ази Номхон Далайн хувьцааны үзүүлэлт Токиод 1:14 цагийн байдлаар 0,6 хувиар ухарсан байна. Харин Шанхайн хувьцааны нэгдсэн үзүүлэлт гурав хоног үргэлжилсэн баярын дараагаар худалдаа наймаа эргээд жигдэрсэнтэй холбогдуулан 1,4 хувиар өсчээ. Үүнтэй уялдуулан Standard & Poor’s 500 индексийн хувьд ялимгүй өөрчлөлт оржээ. Мөн энэ үеэр Иен 0,3 хувиар чангарч доллар тутамтай харьцах харьцаа нь 82,24 болсон бол S&P GSCI индекс буюу АНУ-ын “Чикаго Мерк” бирж дээрх таваарын ханшийн үзүүлэлт 0,5 хувиар дээшилсэн байна.
Франц улс өнөөдөртөө багтаж 2017-2041 он хүртэлх урт хугацааны засгийн газрын бондоо зарж эхлэхээр төлөвлөж байна. Харин АНУ-ын хувьд тус улсын худалдаа эрхэлсэн албанаас маргааш гуравдугаар сарын АНУ-ын ажил эрхлэлтийн тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Энэ талаар “Блүүмберг” агентлагийн хийсэн судалгаагаар Америкийн ажилгүйдлийн тэтгэмж олголт өдийг хүртэлх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь үзүүлэлт хамгийн бага түвшинд хүрсэн гэж гарч байгаа ажээ.