Евро бүсийн инфляци “шалдаа” буулаа

Энэ оны хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан Европын холбооны инфляци 2009 оны 11 сараас хойших хамгийн доод үзүүлэлт буюу 0.5 хувь хүртэл буурлаа.

Европын төв банк инфляцийг хамгийн багадаа хоёр хувьд барих зорилго тавьж байсан ч Европын холбооны статистикийн газрын мэдээллээс үзэхэд инфляци огцом уруудаж, төсөөлж байснаас доош оржээ.Шинжээчид инфляцийг 0.6 хувь байна гэж хүлээж байсан ч түүнээс доогуур үзүүлэлт гарлаа.
Инфляци ийнхүү тооцоолж байснаас доогуур үзүүлэлттэй байгаа нь Европын холбооны 18 улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин бүхлээрээ буурч дефляци бий болох аюулд хүргэж болзошгүй байна. Энэ үзүүлэлт нь оны эхний инфляцийн үзүүлэлт. Тиймээс цаашид нөхцөл байдал засварлагдаж магадгүй.
Инфляци энэ сард 0.5 хувьтай гарснаар нэг хувиас доогуур үзүүлэлттэй гарж байгаа зургаа дахь сар болж байна.
Шинжээчид Инфляци огцом буурсан энэхүү байдал нь Европын төв банк энэ пүрэв гариг гэхэд ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэлээ гэж үзэж байна. Өнгөрсөн сарын эхээр болсон уулзалтаар Европын холбооны Төв банк бодлогийн хүүгээ 0.25 хувьд үлдээхээр шийдэж бүсийн хэврэг сэргэлтийг дэмжих ямар нэг арга хэмжээ авахгүйгээ хэлсэн билээ.