ЖДҮ-ийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж ирсэн билээ. Тэгвэл энэ удаад жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих дээрх татварын хөнгөлөлт ирэх оныг дуустал буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааг хамрах юм байна. Энэ нь манайд цэцэглэхээр хөдөлмөрлөж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч олон зуун иргэнд томоохон хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг болно гэдгийг салбарын хүмүүс онцолдог.