Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид номын дуу сонсож байна

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хоёр сар тутамд зохион байгуулдаг ээлжит сургалтуудаа эхэллээ. Энэ удаагийн сургалтад 60 орчим үйлдвэрлэгч хамрагдах аж. Иргэдэд өөрийн санаандаа тулгуурлаж, бизнес төслөө хэрхэн бичиж, өргөжүүлэх арга зам заах зорилготой уг сургалтын хүрээнд “Бизнесээ хэрхэн үр дүнтэй болгож, амжилттай үргэлжлүүлэх вэ”, “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь”, “Бизнесийн сүлжээнд холбогдохын ач холбогдол” зэрэг сэдвээр мэргэжлийн судлаачид зөвлөгөө өгөх юм. Иргэд сургалтад хамрагдсанаар бизнес эхлүүлэх мэдлэгийг олж авахаас гадна хамтын ажиллагаа тогтоохоороо ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн төвийнхөн онцолж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд тус төвд хандах боломжтой аж.