Зарим ханш “гялалзаж” байна

Хоёр оны зааг дээр уул уурхайн зарим металлын ханш “гялалзаж” байна.

Лондонгийн металлын бирж дээр зэсийн ханш сүүлийн долоо хоног дараалан өсчээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн нь 7390 ам.долларт хүрлээ.

Хөнгөн цагаан ч гэсэн энэ сарын 24-нөөс эхлэн өсөв. Одоо нэг тонн нь 1755 ам.долларын ханштай байна.

Харин алтных энэ долоо хоногт бага зэрэг уруудаж унци алт 1198 ам.долларын ханштай болсон.

Тус металлын ханшийн өсөлтийг жилээр нь авч үзэхэд өмнөх жилээс ерөнхийдөө уруудаж буй. Гэсэн ч энэ сарын эхээр 1200 ам.долларт хүрч уруудаж байсан алтны ханш шинэ оны босгон дээр 1218 ам.долларт хүрснээ эргэн буулаа.