Засгийн газрын үнэт цаасыг арилжааллаа

Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25 тэрбум төгрөгийг үнэт цаасыг өнөөдөр Монголбанк арилжааллаа. Банкуудаас 38 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 25 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 11.04 хувийн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.