Зун-хуа нийгэмлэг хоёр дахь ээлжийн хандиваа өглөө
Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын хүнд цаг үед улс орон бүр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүхий л хүчээ дайчлан тэмцэж, улс орнууд тэр дундаа хөрш орнууд бие биенийхээ зовох цагт сэтгэл зүрхээрээ хамтдаа байж, халуун сэтгэлийн дэмжлэг, хандивын аянуудыг ихээхэн зохион байгуулсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д тусгайлан айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлж, Монголын хүүхэд хөгшид, оюутан залуус мөнгөн хуримтлал, хамгаалалтын маск бэлэглэх зэргээр хандивын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлж, мөн Төрийн байгууллага, агентлагууд, бизнесийн салбарынхан, төрийн болон төрийн бус холбоод Хятадын ард түмэнд хандан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, санаа сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлж байсан нь Монголын ард түмний нөхөрсөг сайхан сэтгэлийг Хятадын ард түмэнд мэдрүүлэхийн дээдээр мэдрүүлсэн явдал юм.
ЗУН-ХУА нийгэмлэг Монгол Улсын Засгийн газрыг шинэ коронавирустэй тэмцэхэд өчүүхэн ч болов тус болох сэтгэлийг өвөртлөн гишүүн компаниуд болон тэдгээрийн ажилчид, сайн дурын сайхан сэтгэлт Хятадын ард иргэд идэвхтэй оролцож, нийт 70 сая төгрөгийн үнэ бүхий N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд эхний ээлжинд хандивласан.
Манай хоёр дахь ээлжийн хандивын аянд ЗУН-ХУА нийгэмлэгийн гишүүн компани болох “Чалко Трейдинг Хонг-Конг Ко., Лимитэд” компанийн Монгол дахь төлөөлөгчийн Газар нэгдэж, 80 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн стандарт шаардлагад нийцсэн эмнэлэгийн хэрэгслүүд болох халуун хэмжигч, эмнэлгийн нэг удаагийн маск, эмнэлгийн хамгаалалтын хувцас зэргийг хандивлалаа.
Вирусийн дэгдэлт хил хязгааргүй тархаж байгаа энэ цаг үед Монгол Улсад урьдчилан сэргийлэх, хяналт тавих амаргүй нөхцөл байдал тулгарч, бидний зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аливаа арга хэмжээг ойлгон, бүрэн дэмжиж байна.
Монголын ард түмэндээ эрүүл энх, сайн сайхны дээдийн ерөөлийг өргөе.
Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэг