Зэсийн ханш 8000 ам.доллараас буухгүй

Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц багассаны улмаас тус металлын ханш ойрын өдрүүдэд савлагаатай байгаа аж. Тус бирж дэх тонн зэсийн ханш энэ сарын 16-нд 7900 ам.долларт хүржээ. Эл үзүүлэлт нь энэ сарын хамгийн бага үзүүлэлт байсан бөгөөд энэ сарын гурав дахь долоо хоногоос зэсийн ханш аажимаар өсч тонн зэс 8000-8100 ам.долларт хэлбэлзэж байна.

Үнэ ийнхүү өсч байгаа нь БНХАУ-ын болон Японы эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд нөөлөлсөн хэмээн “Bloomberg” болон Сөүлийн “Korea Exchange bank”-ны шижээчид үзэж байна. Түүнчлэн олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар зэсийн ханш тонн нь 8000 ам.доллараас буухгүй аж.