Зөгнөл биелж, сансарт аялна

Дэлхийг энэ онд тодорхойлох #ТОП10 үйл явдлаас


Энэ онд сансрын аялал эрчээ авна. Virgin Galactic болон SpaceX компаниудын өрсөлдөөн ширүүсэх тусам сансрын аялал худалдаж авах чадалтай хүмүүсийн хувьд дэлхийн доод тойрог замд хүрэх мөн цаашлаад сансрыг тойрох боломжтой болохоор байгаа.

Уран зөгнөл бодит байдал болж, 2018 оны сүүлээр жуулчид сансрыг зорино. Харин тэднийг хүргэж өгөх үйлчилгээний талбарт өрсөлдөөн гаарахаар байна. Virgin Galactic төлбөрөө төлсөн үйлчлүүлэгчдийг агаар мандлаас дээш гаргах аялал хийх гэж буй. Гэвч тэдний зүтгэлийг SpaceX-ийн сарыг тойрох хоёр жуулчинтай аялал сүрээрээ дарчихаж мэдэх л юм. Тэднийг сансрын уудам руу илүү гүн авч явна гэдэг 1972 оноос хойш хийгдээгүй үйл ажиллагаа билээ.

Хил хязгаарт үл баригдагсдын хувьд сансрын аялал хэмээх шинэ төрөл зүйл мэндэлж байна. Гэхдээ энэ бол хүн бүхний хүрч чадах зүйл биш. Саятан, бизнес эрхлэгч Пер Виммер Virgin Galactic-ийн аяллын хоёр зорчигчийн нэг байх болно.

Тэрбээр “Би дэлхийг тойроод аялчихсан. Гэвч сансар огторгуй бол над шиг аялагчдын хувьд шинэ хил хязгаар юм. Сансарт гарна гэдэг хямд биш. Би саяас илүү ам.доллар зарцуулчихсан. Тасалбар, сургалт гээд нэмэгдээд л байгаа” хэмээн хэлж байна

Сансарт гарна гэдэг хямд биш. Би саяас илүү ам.доллар зарцуулчихсан...

Хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу явбал, Virgin Galactic нь ноён Виммерийг агаар мандлын ирмэг дээр аваачих бөгөөд энэ нь түүнд дэлхийг бүхэлд нь харах боломжтой зай юм.

Гэвч Элон Маскийн сансрын компани SpaceX тус компаниас нэг алхам илүүг хийхээр зорьж буй бөгөөд өөрөөр хэлбэл сарыг тойрох аялал хийхээр зэхэж байна. Одоогоор зөвхөн 24 сансрын нисгэгч л дэлхийн хамгийн ойрын хөршрүү 386 мянган км бүхий урт аялал хийсэн байдаг. Харин 2018 онд төлбөрөө төлсөн хоёр үйлчлүүлэгч нь очиход 40 жил шаарддаг тийм хол зайд аялсан анхны энгийн иргэд болж мэдэх юм. Гэхдээ энэ аяллын эргэн тойронд олон тодорхойгүй зүйлс бий.

Энэхүү амбицтай зорилго 2018 онд биелэх эсэхт олон эргэлзээ бий. SpaceX ядаж л хөөргөгч дээрээ суурь туршилтууд хийх ёстой байгаа эхний ээлжинд. Хэрвээ энэхүү аяллууд гараанаас гараад эхэлбэл, их л айдас дагуулсан байх болов уу. Сансарт ерөөсөө нийтдээ 550 хүн л байж үзсэн байдаг. Харин сансрын нислэгээс үүдэн 18 хүн нас барсан. Virgin Galactic-ийн өөрийнх нь нисгэгч хүртэл 2014 оны сургалтын үеэр амиа алдсан байдаг. Уг аялал илүү төгс болтол, аялуулагч компаниудын хувьд тулгарах хамгийн том эрсдэл амь нас байх болно.

Сансарт ерөөсөө нийтдээ 550 хүн л байж үзсэн байдаг. Харин сансрын нислэгээс үүдэн 18 хүн нас барсан....

Сансрын аялалын салбарт өрнөж буй өрсөлдөөн шинийг санаачлахыг, сайжруулахыг шаардаж буй учир зардлыг улам багасгаж, эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Энэ бүхнийг ирэх 10 жилд хийнэ гэж судлаачид үзэж байна.

Пер Виммер “Сансарт гарахад мэдрэгдэх хамгийн анхны мэдрэмж бол жингүйдэл, яг л шувуу шиг эрх чөлөөтэй, юунд ч баригдахгүй байх. Цэнхэр ус, газрын масс, үзэсгэлэнт дэлхий, ертөнцийн гүн харанхуйг дээрээс нь харна гэхээр түүнээс өөр илүү сайхан газар төсөөлөгдөхгүй болж ирдэг. Би найз нөхөд гэр бүлийнхээ санааг зовоон, амь насаараа дэнчин тавин бүх эрсдэлийг өөрөө үүрнэ гэж гарын үсгээ зурсан ч би юу хийж байгаагаа маш сайн мэдэж байна ” хэмээн хэлж байна

Сансарт гарахад мэдрэгдэх хамгийн анхны мэдрэмж бол жингүйдэл, яг л шувуу шиг эрх чөлөөтэй, юунд ч баригдахгүй байх

Энэхүү сансрын бизнесийн салбар дахь тэсрэлт сансрын аяллын хувьд шинэ үеийг эхлүүлж буй.Олон нийтэд сансрын уудмыг нээж өгөх нь хүний дэлхийг харах санаа бодолд ч өөрчлөлт авчирч мэдэх. Анх Apollo8 сарны харанхуй талаар тойрч дэлхийг анх удаа бүтэн бөөрөнхийгөөр нь харах үед хүмүүс хэр жижигхэн бэ гэдгээ мэдэрсэн. Тиймээс энэ аялал бол хүмүүсийн хандлагыг өөрчилж, хүн байх, дэлхийгээ хайрлаж хамгаалах ямар учир утгатайг мэдрүүлэх болно.

Эх сурвалж: Дэлхий 2018 сэтгүүл



“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө