Индекс уруудуулсан Тавантолгойн хувьцааны уналт

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны нэгдсэн үзүүлэлтийн 20 гаруй хувийг эзэлдэг Тавантолгой компанийн хувьцаа өчигдөр 6.82 хувиар унаж, 6150 төгрөгт дөхжээ. Энэ нь хөрөнгийн биржийн ТОП20 индекс 1.44 хувиар буурч 15.634.26 нэгжид хүрэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл болсон байна

Тавантолгой компани 2012 онд 2.3 сая тонн нүүрс олборлосон нь 2011 оныхоос бараг гурав дахин бага үзүүлэлт юм. Тус компани 2012 онд хувьцаанаас нийт 9.19 тэрбум төгрөг олсон нь өмнөх 80 гаруй тэрбумын амжилтаасаа илт доошилсон хэрэг юм. Тавантолгой компанийн хувьцааны одоогийн гүйцэтгэлийг жилийн эхэн үетэй харьцуулбал 30.1 хувиар унаад байна.