Индонези ашигт малтмал экспортлохгүй

Индонези түүхий эд гаргалтаараа дэлхийд томоохонд тооцогддог. Харин өнгөрсөн ням гаригт тус улс санаад оромгүй шийдвэр гаргаад байна. Үүнд түүхий эдийн экспортдоо хориг тавьжээ. Гэхдээ үүнд тус улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Freeport-McMoRan, Newmont компаниуд түр хугацаанд хамаарахгүй аж.

Дээрх хориг нь уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт дотоодод тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм байна. Энэ тал дээр ард, иргэдийнхээ зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний дараа шийдвэрийг гаргажээ. Гэхдээ үүний уршгаар олон үйлдвэр хаагдаж, сул зогсох. Гадаад худалдааны алдагдал улам нэмэгдэх эрсдэлтэйг шүүмжлэх хүн ч олон байна.

Индонезийн Эрчим хүч, ашигт малтмалыг нөөцийн яамны албаны хүн Жеро Вакик “Үйлдвэр их хэмжээгээр зогсохоос бид зайлсхийх болно. Мөн хүдрээ боловсруулаад эхэлсэн болон эхлэхээр төлөвлөж буй компаниудад үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэх байна” гэжээ.

Эскпортод хориг тавьснаар Индонези улс дотооддоо уул уурхайн салбараас олох ашгийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн аж. Ингэснээр орон нутгийн чанартай хүдэр боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулалт, өндөр үнэлгээтэй металл бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар нь үзэж буй.

Гэхдээ дээрх хориг нь эскпортоос олдог байсан олон тэрбум ам.долларын орлогыг үгүй хийнэ. Эдийн засагт сөргөөр нөлөөлөх дамжиггүй хэмээн эдийн засагч сануулж байна. Мөн тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн танхимаас 800 гаруй мянган хүн ажилгүй болох эрсдэлтэйг сануулжээ.

Дээрх шийдвэрийг гаргах сургаар хэд хоногийн өмнөөс дэлхийн зах зээл дээрх металлын ханш өсөх болов. Энэ нь цаашдын нийлүүлэлтэд ч нөлөөлөх байх гэсэн таамаг байна.