Ирэх оныг товч зураглавал...

2019 он руу өнгийж буй дэлхий хөл дээрээ тэнцэж ядан харагдана. Зүрхний хилэн түргэсч, дүрэм журамд суурилсан олон улсын дэг нурах аюулд орж, Бразилаас эхлүүлээд Итали хүртэлх улсуудын төрд илүү олон популист залран, Хятад-Америкийн худалдааны дайн ширүүсч, технологийн аваргууд хүч түрж буй энэ үед эдийн засаг өмнөхөөсөө хэврэг, зах зээл илүү тэвдэнгүй байна. Эдгээр нь таамаглал дэвшүүлэхийг чамгүй хүндрүүлж байгаа ч басхүү дотор гижигдэм сонирхол төрүүлж байгаа юм.

The Economist-ийн сэтгүүлчид болон зочин нийтлэлчид ирэх оныг хэрхэн урьдчилан харж байгаа бол? Үүнд хариулах хэдэн зүйлийг онцлон сийрүүлэе

1. Эдийн засагт салхи эргэж байна. Жилийн дунд гэхэд Америк нь тасалдалгүй өссөн эдийн засгийнхаа амжилтыг эвдэнэ. Гэхдээ оны эцэс гэхэд удаашрал руу гэлдэрч байж мэдэх л юм. Хятадын эдийн засгийн өсөлт саарах бол Энэтхэгийнх хурдаа авна. Дайны дараах Сири нь ТОП өсөгчдийг тэргүүлэх бол жагсаалтын ёроолыг агшиж буй Венесуэль ба Иран шүргэж шалдаа бууна. Европт харин Итали санхүүгийн хямралд сээтэн хаяад л байгаа.

2. Зах зээлүүд конверж хийнэ. Гэхдээ аль зүгт? Америкийн хөрөнгийн зах зээл унах уу эсвэл дэлхийн бусад хэсгээр өсөх үү ? Хамгийн найдвартай мөрий бол сүүлийнх дээр нь байх болов уу. Гэсэн ч Америкийн боссуудгадаа нартай байгаа дээр чадахаараа нарлаж авсан нь дээр. Учир нь АНУ гэдэг корпорацийн хувьд налайж суух үе удахгүй дуусна.

3. Ардчиллын хувьд цойлсон жил болно. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг улсуудад ерөнхий сонгууль болно. Үүнд дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэг, Индонез болон Нигер орж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд нөлөө нь буурч буй эрх чөлөөний дэлхийн чиг хандлагад эргэлтийг эхлүүлж мэднэ хэмээн өөдрөг үзэлтнүүд найдаж байна.

4. Брексит болно. Их Британи Европыг орхих үест буруутгал газар авна. Энэ зуур Европын холбоо нь шинэ хороо, шинэ парламент, шинэ төвбанкны даргатай болно.

5. Дугаар 9-ын тухайд Хятад сандраад эхэлж. Есөөр төгссөн тоотой энэ жил Хятадын удирдагчдад хуучны таагүй өдрүүдийг сануулна. 2019 онд алдаршуулан үлгэрлэдэг Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөний 100 жилийн ой тохиох бол оюутнууд толгойлон хийсэн Тяньмэний талбайн цуст жагсаалын 30 жилийн гашуун дурсамж мөн сэдэрнэ.

6. Алдартай төлөөллүүд бүдэг гэрэлд түр гарч ирнэ. Тэд өөрсдийн баярт ойд талархал илэрхийлж байна. Махатма Гандигийн төрсөн өдрөөс хойших 150 жил, Хернан Кортес Мексикт ирсэний 500 жил, Леонардо Да Винчи нас барсаны хагас сая жил. Леонардо цаг хугацаагаар зорчин манай цаг үед ирж өөрийн ажиглалтаа бидэнтэй хуваалцахаас гадна бүтээлүүд нь хэрхэн манай сэтгүүлийн нүүрний коверийн үүсгэл санаа болсон тухай мөн тайлбарлана.

7. Сарлуу аялах хүсэл ундарна. Нейл Армстронг хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардаж, алдарт харайлтаараа биднийг шагшруулсанаас хойш сансрын хөлгүүд /тэдний зарим нь хувийнх/ сарлуу олноороо зорчих нь. Энэ зуур НАСА-гийн New Horizons хөлөг ньсансрын аяллын түүхэн дэх хамгийн хол зайнд очно.

8. Технологиос нуугаад байх зүйл алга. Хиймэл оюун эсвэл царай танихын аль нь байх нь хамаагүй, ерөөсөө л технологийн тархалт хаа сайгүй өрнөж байна. Гэвч Цахиурын Хөндий цахиур хагалж, технологийн аварга компаниуд Европ болон Америк даяар журамлагчдын хараанд орох болно.

9. Их урлагийн тогоо буцлах жил. Америкчууд Нью Йорк хотдоо Shed-ийг /урлагийн аварга цогцолбор/ нээнэ гэхээс тэсч ядан байна. Нөгөө талд Герман Берлиндээ шинэ Хумболтын форумын халуурлын шокийг мэдэрнэ. Ширүүн маргаан өрнөх болов уу.

10. Статистикийн онцлох тоонуудад анхаарлаа хандуулна уу. Дэлхийн хүн амын тал нь цахим ертөнцөд холбогдоно. Энэтхэгийн ДНБ Британийг гүйцнэ. Нигерийн хүн ам 200 сая хүрэх бол Америкийн миллениалууд нь их төрөлтийн үеийнхнийгээ тоогоор давж, тус улсын хамгийн олон хүнтэй нэг үеийн хүмүүс болно.

11. Энэ бол…. ногоон хоолтны, удааширсан сошиал ертөнцийн, хүйсээ өөрөө тодорхойлогчдын, хамтран амьдрагчдын /гэрлэлтээс өөрөөр хамтын амьдралаа хуулиар баталгаажуулах нь олон улсад дэлгэрч байгаа/ жил байх болно

12. 2019 оны тулаан эхэллээ. Тулаан Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилагчид давамгайлсан Конгрессын хооронд өрнөнө. Тэгээд энэ нь хэрцгий гэж жигтэйхэн байна.

Мөн дээрхээс гадна хангалттай олон ирээдүйн төлвүүдийг уншиж болно. Бид олон хүний дуу хоолойг хүргэхийг хичээсэн бөгөөд тэдэн дунд Их Британийн Хөдөлмөрийн намын удирдагч Жереми Корбиноос эхлүүлээд Нью Йоркийн Хөрөнгийн биржийн дарга Стэси Каннингхам, Тенсентийн босс Пони Ма зэрэг багтаж байна. Мөн бид энэ удаад 21-р зуунд либерализмыг хэрхэн дахин нээж, хэрэглэх вэ гэдгийг уудалсан Нээлттэй Ирээдүй хэмээх тусгай секцийг өргөн барьж байна. Уг төслийг бид The Economist-ийн 175 жилийн ойн хүрээнд хийж буй бөгөөд Ювал Ноа Харари болон Кристан Лагардыг урин оролцуулж байгаа билээ. Найгаж ганхсан баахан тогтворгүйтэл дунд толгой чинь эргэвэл Стивен Пинкерийн бичсэн урт хугацааны чиг хандлагуудын тухай уншиж тэнцвэржээрэй. Тэрбээр сэтгэл сэргээх ахиц дэвшлүүдийг цохон харуулсан байгаа.

Эх сурвалж: #Дэлхий 2019 сэтгүүлээс

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө

“Mongolian Economy” сэтгүүл 175 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

  • 19 секц бүхий 146 нийтлэл
  • 81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
  • 1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн
Уншигч та #Дэлхий 2019 дугаарыг худалдан авахыг хүсвэл Улсын Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интер ном мөн #Good price супермаркетыг зориорой.

Редакциас ирж авбал 30 % off, оюутнуудад 50% off

Редакцийн хаяг: Express Tower 11 давхар, 1101 тоот , Economy Media компани

Утас: 94092904, 70115477