​“Ирээдүйг хамтдаа бүтээцгээе” талархлын хүлээн авалт боллоо


Дэлхийн Эрчим хүчний тэргүүлэгч компани болох АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монхорус Интернэшнл” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Ирээдүйг хамтдаа бүтээцгээе” харилцагчдын талархлын хүлээн авалт Шангри-Ла зочид буудлын Их хүлээн авалтын танхимд 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд үндэсний шилдэг бүтээн байгуулагч 100 гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. “Монхорус Интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж “Харилцагчдын бүтээн байгуулалт ба хамтын ажиллагаа”, тус компанийн Эрчим хүч бизнес хөгжүүлэлтийн захирал Б.Батлхагва “Дэд бүтцийн салбарт нэвтрүүлсэн шинэлэг шийдлийн тухай” танилцуулсан бол “АББ” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр “Ирээдүйн чиг хандлага болон боломжуудын тухай” санаануудыг зочидтойгоо хуваалцлаа.

Түүнчлэн хөтлөгч Э.Ууганбаяр, Адилбиш, Хийлч Дээгий, дуучин Ука, Никитон хамтлагийн Б.Батчулуун нар өөрсдийн ая дуугаа өргөж, “Ирээдүйг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор бөмбөрчид болон бүжигчдээс бүрдсэн нижгэр үзүүлбэрүүд толилуулсан байна.


Харилцагч компаниудаас шилдэг ухаалаг эрчим хүч нэвтрүүлсэн, шилдэг ногоон эрчим хүч нэвтрүүлсэн, найдвартай тасалдалгүй эрчим хүчний шийдэл нэвтрүүлсэн зэрэг таван номинаци шалгаруулж топ 6 харилцагч байгууллагууддаа шагнал гардуулж, талархлаа илэрхийллээ.