Испанийн хүн ам огцом буурч байна

Испани улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас үүдэн тус улсын цагаачид олноороо дайжих болсонтой холбоотойгоор хүн амынх нь тоо огцом буурсан талаар тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгийн мэргэжилтэн мэдэгдлээ.

2012 онд тус улсын хүн ам 200 гаруй мянгаар багасч, 47.1 сая болсон талаар мэдээлсэн бөгөөд Эквадор болон Колумб улсын цагаачид зонхилох хувийг эзэлжээ. Дээрх тоонд ажил хайн гадаад руу гарсан испаничуудыг оруулаагүй аж.

1990-ээд онд хүн ам мөн багасч байсан талаар статистикийн хүрээлэнгийн бүртгэлд тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн онд испаничуудын тоо ердөө л аравхан мянгаар нэмэгджээ. Энэ тоо, баримтыг харахад тус улс эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн ажээ.

Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, ажилгүйдлийн өндөр түвшин зэрэг нь нөхцөл байдлыг улам дордуулж, Өмнөд Африк болон Зүүн европын орнуудаас ирсэн цагаачдыг нутаг буцахаас өөр аргагүй байдалд оруулжээ.

“Испанид ажлын байр байхгүй тул анхаарал татахаа больжээ” гэж Барселон хотын Хүн ам судлалын төвийн эрдэмтэн судлаач Алберт Эстив Үндэсний радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.