Капитализмын хувьсал ба төмөр зам


/ Middleton Railway/

Энэ удаад бид XIX зууны үеийн төмөр замын үүсэл хөгжлийн талаар өгүүлэх юм.
Нэгдсэн улсын хэмжээнд 1800-аад оны дунд үеэс 384000 км урттай төмөр зам барьж байгуулах нүсэр том ажил эхэлсэн. Энэ үйл явцыг орчин үеийн бизнесийн эхлэлийг тавьсан гэж түүхэнд авч үздэг байна. Энэхүү төмөр зам баригдаж ашиглалтад орсноор ачаа, бараа, зорчигч тээвэрлэж худалдаа арилжааны цоо шинэ хэлбэр бий болжээ. Тухайн үеийн аж үйлдвэрийн хөгжлийн зөрүүтэй ойлголтуудыг нэг тийш нь шийдэхийн тулд хэсэг эрдэмтэд нийлж европ, америкийн төмөр замыг харьцуулан судалсан байна. Судалгаагаар төрөөс явуулж байгаа бодлого нь төмөр замын хөгжилд яаж нөлөөлсөн, эргээд төмөр зам нь улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулсан дүр зураг нь тодорхой харагджээ. Америкийн төмөр замын хөгжлийг сайн менежментийн үр дүн байсан гэж үздэг бол нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалт их хэмжээгээр оруулсны үр дүнд өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг байна. Түүхэнд төмөр замын гүйцэтгэсэн үүргийг авч үзэхдээ орчин үеийн бизнесийг үүсгээд зогсохгүй капитализмыг өнөөгийн өндөрлөгт авчирсан гэж үзэж, өнөөг хүртэл үргэлжлүүлэн судалсаар байна.

/Анхны зам төмрийн хэлбэрүүд/
1802 онд Кармарденширын тэрэгний зам (Carmarthenshire Tramroad)-ыг Уэльсийн баруун өмнөд хэсэгт парламентынх нь шийдвэрээр ЛТТР компани барьж 1803 оноос ашиглалтанд оруулсан байна. Анхны дөрвөн фут өргөн царигтай замаар нүүрс тээвэрлэн тэрэгнүүдийг хос морьдоор чирж Санди орчмоос Лэньлийн усан зогсоол хүргэдэг байв. Дараагаар нь 1798 онд Александр Рабигийн байгуулсан Страдийн төмрийн газар энэ замаар нүүрс, төмрийн хүдэр, шохойн чулуу зөөдөг байсан байна.

1803 онд Анхны нийтийн тээврийн 14 км урттай Суррэйн төмөр зам Лондонд баригдаж 1846 он хүртэл ашиглажээ.

/ Surrey Iron Railway/
1804 онд Уурын зүтгүүр явах зориулалттай анхны Пенидарин төмөр замыг Ричард Тревидик (1771-1833) Уэльсийн Мердирээс Аберсинон хооронд тавьж үүгээрээ төмөр тээвэрлэдэг байв. Томас Ньюкомен нь анхны хөдөлгүүрийг бүтээхдээ /1644-1729/ нүүрс, мод, тосыг шатааж усыг халаан, уур болгон даралтыг нь ашигласан бол, Уильям Мурдок энэ санаан дээр нь үргэлжлүүлж анхны өндөр даралтат уурын хөдөлгүүрийг бүтээсэн байна. Анхны өөрөө хөдөлдөг уурын зүтгүүрийн загварыг Жон Фитч 1794 онд АНУ-д зохион бүтээжээ. Нүүрс, мод болон түлшийг зүтгүүр дээрээ эсвэл түүний араас залгасан вагон дээр агуулдаг байжээ.
1807 онд Уэльсийн Свонсид Хясааны ам (Oystermouth Railway) хэмээх төмөр замын анхны тасалбартай зорчигч тээврийн үйлчилгээг дэлхийд анхдагч болгон нээжээ. Энэ зам хожим нь Свонси ба Мумблэсийн төмөр зам гэж нэрлэгдэх болсноор 1960 он хүртэл ашигласан байна.
1808 онд Шотландын анхны уурын зүтгүүрт Килмарнок ба Трүүний(Kilmarnock and Troon Railway/ хэмээх төмөр зам нь 15,3 км урттай, 1219 мм царигтай баригдсан байна. Төмөр замын зам төмрийг ширмээр хийсэн байна.

/Анхны уурын зүтгүүр/

1808 онд Лондонд анх олон нийтийг дадлагажуулах зорилгоор, “Хэн чадсан нь намайг барь” /Catch Me Who Can/ нэртэй богино тойргийн төмөр замын зорчигч тээврийг нээжээ. Үүгээр зорчигчид нь нэг шиллинг төлбөр төлдөг байв.
1812 онд уурын зүтгүүрийг анх удаа арилжааны зорилгоор Их Британийн Лийдсийн Middleton төмөр замыг ашиглажээ.


“Монголын төмөр зам” ТӨХК