КРАСНОЯРСК ФОРУМ

ИРЭХ ТАВАН ЖИЛД ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ БАЙХЫН БАТАЛГАА НЬ ЮУ ВЭ. ҮҮНД СИБИРЬ, АЛС ДОРНОДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Красноярск хотноо энэ сарын 14-16-ны хооронд болох Красноярскийн эдийн засгийн форумд оролцох зочид дээрх хоёр асуулт болон бусад чухал зүйлийн талаар ярилцах аж.

Энэ удаагийн чуулган нь өмнөх уулзалтуудаас ихээхэн онцлогтой болох аж. Өмнөх жилүүдэд зөвхөн Оросын бүс нутгуудад тулгамлаж буй асуудлын талаар хэлэлцэж, зөвшилцдөг байсан бол энэ удаад дэлхийн эдийн засгийн асуудал гэх мэт томоохон асуудлуудыг хөндөх юм. Хэлэлцүүлэгт Бразил, Орос, Хятад, Энэтхэг, Хойд Африк зэрэг BRICS-ийн орнууд оролцож санал бодлоо хуваалцах юм.

Газар зүйн байршил сайтайн дээр байгалийн баялаг ихтэй Оросын зүүн зүгийн газар нутгийн хөгжлийн талаарх асуудал мөн чуулганы гол сэдвүүдийн нэг аж. Тэдгээр баялгийг хэрхэн, яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг дээр тодорхой саналууд ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын шадар сайд Аркади Дворкович хэлжээ.

Өнгөрсөн удаагийн эдийн засгийн форумаар тавигдсан Сибирь болон Алс Дорнодод шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалтын санал ирж, одоо бүтээн байгуулалтын ажил нь эхлэл шатандаа явж байгаа аж.