Крипто муур биткойноос хүчтэй байна


Крипто муур тоглоомын хэт эрэлт нь ethereum блокчейн дэх үйл ажиллагааг удаашруулж байна

Энэхүү тоглоом нь арваннэгдүгээр сарын 28-нд анх нээлтээ хийсэн даруй 22000 орчим муур 3 сая ам доллараар зарагдаад байна.Уг тоглоом бидний мэдэх Покемон тоглоомын цахим хэлбэр гэж болно.




Ванкүүвэр болон Сан-Франциско хотод байрлалтай Аксиом-Зен компанид суурилсан энэ тоглоом нь хамгийн сүүлийн үеийн криптовалютын загвар бөгөөд удахгүй технологийн салбар дахь томоохон шинэчлэл болж чадна гэж буй.

Криптомуур бол этиорумтай нэгдэн галзуу хурдаар үнэлгээ нь өсөж байгаа анхны программ болоод байна. Нөгөөтэйгүүр биткойны дараах хоёр дахь том валютын үйл ажиллагаа юм.

Хүмүүс уг тоглоомонд маш их хэмжээний мөнгө зориулж байна. Гуравдагч цахим интернэт гэгдэх интернэт орчинд хийгдэж буй томоохон гүйлгээний мэдээллийг хадгалдаг газрын зүгээс “Одоогийн байдлаар муурнууд гурван сая орчим ам.доллараар борлуулагдаж байгаа бөгөөд энгийн муурнууд ойролцоогоор 23 мянган ам.доллар, анхдагч гэх тодотголтой нь 113 мянган ам.долларт хүрээд байна” гэж мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар хамгийн хямд нь 12 ам.долларын үнэтэй байна.

Хүмүүс ether хэрэглэж эхэлж байгаа нь нэг талаас энэ нь бодит бус үнэ цэнгүй зүйлийг их хэмжээний мөнгөөр худалдан авч буй мэт харагдавч үнэ цэн нь улам өсөж хэрэглэж болохуйц хөрөнгө болон хувирч байгаа юм. Технологийн шинэхэн дэлхийд тавтай морил.

Ханшийн замбараагүй үнэлэмжийг эс тооцвол анхлан суралцагчдын хувьд блокчейнтэй харилцаж ойлгож эхлэхэд туслах зэрэг давуу тал их.

Нэгдүгээрт, нэгэнт ethereum блокчейн орчинд тоглогдож байгаа тул ямар нэгэн төвд үл борлуулагдах нь. Тэгэхээр муур бол хэрэглэгчийн хувийн хөрөнгө болно гэсэн үг. Неопэт тоглоомын үед бүх зүйлд үндсэн мэдээллийн санд хадгалагдаж байснаас компани татан буугдах үед тоглоом дахь бүх амьтан мэдээллийн сантай хамт устан алга болдог. Харин крипто муурны хувьд мэдээллийн санд хадгалагддаггүй учраас ethereum блокчейн орчинд үүрд байх болно.

Одоогийн байдлаар ethereum сүлжээний 15 хувийг энэхүү тоглоомд зориулаад байгаа ба интернэт орчин дахь хамгийн алдартай ухаалаг гэрээ хэмээн үзэж байна.Хоёр дахь томоохон интернэтийн гүйлгээний сүлжээний найман хувь бол Ether-Delta буюу цахим зоосон гүйлгээ юм.

Энэхүү тоглоомыг тоглох явцад үүсч буй хүндрэлүүд ( авах, зарах зэрэг үйлдэл) олон удаагын даралт, удааширлыг дагуулж байгаа юм.

Энэ нь ганцхан тоглоход хэцүү болгоод тогтох бус цаашид ethereum сүлжээг өргөжүүлэх шаардлагыг үүсгэж байна. Ганц бодит бус тоглоом интернэтийн хурдыг сааруулж чадаж байгаа бол блокчейн дэх жинхэнэ тоглоомууд хүмүүсийн гар дээр очиж бүгд тоглож эхлэх үед юу болох вэ...?

Яаж тоглоомыг тоглох вэ?


Тоглоомын үндсэн үүсгэгч гэх 100 муур байх болно. Ген 0 гэх шинэ төрөл 15 минут тутамд нэмэгдэж байдаг, сүүл зарагдсан таван муурны дундаж үнэ дээр тавин хувиар нэмэгдэнэ. Гэхдээ үндсэн үнэ 24 цаг дотор хэн нэгэн авах хүртэл унадаг.

Хэн хүссэн нь өөрийнхөө муурыг зарах анхны үнэ болон дуусах үнийн саналаараа дуудлага худалдаанд оруулна.

Муурнуудыг үржүүлэх боломжтой бас нэгэн тоглоом байдаг бөгөөд тэр нь Сааярин. Тоглоомын дүрэм бол өөрийнхээ анхдагч муурыг бусад хүн үржүүлэх боломжтойгоор тавьж болно. Ингэх үед өөрөө шат ахин хөгжиж, бусад нь чанартай зулзагатай болж үлдэнэ гэсэн үг юм. Хүсвэл та зулзага авч болно. Энэхүү үйл явц нь нэг цагаас хэдэн долоо хоног үргэлжилж болох бөгөөд үүнийг “ удааширлын үе” гэж нэрлэнэ. Богино хугацаа зарцуулж зулзагаа аваад дахин шинээр хийж эхлэх нь өөрт илүү үнэд хүрэх мөн илүү ашиг авчрах гэсэн давуу талтай.

Тоглоомд цаанаас тогтоосон үнэлэмж, онцгой төрлийн муур гэсэн үзүүлэлт байхгүй. Энэ нь хүмүүс өөрсдийн үнэлгээгээр юуг зарах болон авах боломжыг бүрдүүлж өгдөг. Тэд хүссэнээрээ нэр өгч давуу талуудыг хөгжүүлж сайжруулж үнэд хүргэх бүрэн боломжтой. Жишээлбэл, одоогийн байдлаар алтлаг өнгийн муурнууд бусдаасаа илүү үнэтэй болон ихээр борлуулагдаж байна.

Тоглоомыг сонирхолтой болгох үүднээс энгийн төрлийн муурыг ховорт тооцогдох мууруудтай холбож үржүүлэх боломжтой системийг хийжээ.

Муур үржих шат болгонд нэг нэгээр үе нэмэгдэнэ. Мөн зулзага байгаа Ген0 муур хээлтснээр Ген1 болж ийм зарчмаар шатлал нэмэгддэг. Аксиом компани нь анхдагч 100 муураа хадгалж, тэд нараас үүссэн муурыг 25 минут тутамд зардаг. Тэд бүх төрлийн дуудлага худалдаа болон хээлтүүлгээс 3,75 хувийн хураамжыг авдаг. Хэрэв хэрэглэгч та өөрийн муураа “Ухаалаг Гэрээг” – ээрээ дамжуулан зарвал (криптокиткс сайтаар үл дамжуулан) хураамж төлөх шаардлагагүй юм.

Үүний дараа юу вэ?

Майк Флеввэл төслийн удирдагч хамгийн багадаа жил тоглож болохуйц системээр хөгжүүлэн бүтээсэн бөгөөд эхний ээлжинд ЮүАй цахим сүлжээг дэлгэрүүлэх тал дээр анхааран ажиллаж буйгаа мэдэгджээ.

Мөн тэд энгийн хүмүүсийн хэрэгцээнд зориулан Метамаскыг тохиргоо хийх хэрэглэх ether хэрхэн худалдаж авах гэх мэт ярвигтай зүйлсийг хялбар болгох тал дээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.techcrunch.com