Лууван, ургамлын тосны үнэ нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.2 хувиар өссөн гэх мэдээллийн мөрөөр нийслэлийн иргэдийн нэлээд хувь нь хүнсний хэрэглээгээ хангадаг “Барс”, “Бөмбөгөр” захуудад худалдаалдаг гол хүнсний бүтээгдэхүүний үнэ, ханштай танилцлаа. Иргэдэд нааштай мэдээ дуулгахад сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний зарим нэр төрлийн ногооны үнэ харьцангуй буусан байна. Харин лууван, ургамлын тосны үнэ кг, литр тутамдаа 50-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бөмбөгөр худалдааны төвийн махны худалдагчид “Мууддаг хүнсний үнэ хэлбэлздэг. Тиймээс бидний бичиж тавьсан үнэ 4-6 цагийн зайтай өөрчлөгддөг” гэж байв. Ингээд дээрх худалдааны төвүүдэд хүнсний ногоо болон зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгааг танилцуулъя.

Бөмбөгөр худалдааны төв:

Хүнсний ногоо:

Монгол төмс 1 кг-1000 төгрөг
Голланд сортын төмс 1 кг-800 төгрөг
Лууван бөөний үнэ 1 кг-1000, жижиглэнгээр 1200-1300 төгрөг
Сонгино, манжин 1 кг-1000 төгрөг
Байцаа 1 кг- 1500 төгрөг

Элсэн чихэр 1 кг-1500 төгрөг
Цагаан будаа 1 кг-1500-1600 төгрөг, бөөний үнэ 1360 төгрөг

Гурил:

Алтан тариа I 25 кг-1400-14500 төгрөг, 10 кг-6000 төгрөг, 5 кг-3500 төгрөг

Мах:

Хонины мах ястай 1 кг-7500 төгрөг, цул 7800 төгрөг
Үхрийн мах ястай 1 кг-8000-8500 төгрөг, цул 9500 төгрөг
Адууны мах ястай 1 кг-6800 төгрөг, цул 7000 төгрөг

Ургамлын тос: Кларина, Sunny Gold тус бүр 2260 төгрөг байсан бол 2310 төгрөг болсон байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 50-200 төгрөгөөр хямдарчээ.

Барс зах:

Монгол төмс 1 кг-900 төгрөг
Голланд сортын төмс хуучин ургац 1 кг-800 төгрөг бол шинэ ургац 1кг-1200 төгрөг
Лууван бөөний үнэ 1 кг 1000-1200 төгрөг
Сонгино 1 кг-1000 төгрөг
Манжин 1 кг-1000-1200 төгрөг
Байцаа 1 кг-1300 төгрөг

Элсэн чихэр жижиглэнгээр 1 кг-1500 төгрөг, бөөний үнэ 1200 төгрөг
Цагаан будаа 1 кг-1500-1600 төгрөг, бөөний үнэ 1360 төгрөг

Гурил:

Алтан тариа I 25 кг-14500 төгрөг, 10 кг-6200-6500 төгрөг
Улаанбаатар I 25 кг-13500-14500 төгрөг, 10 кг-5800

Мах:

Хонины мах ястай 1 кг-7000 төгрөг, цул 7300-7500 төгрөг
Үхрийн мах ястай 1 кг-8500-8800 төгрөг, цул 7500-8000 төгрөг
Адууны мах ястай 1 кг-5500 төгрөг, цул 6800 төгрөг
Ямааны мах ястай 1 кг-5500 төгрөг, цул 6500 төгрөг

Ургамлын тос: Кларина 2500 төгрөг, Sunny Gold-2400-2500 төгрөг