Малайзын онгоц хувьцааны уналт дагуулж эхэллээ

Малайзын агаарын тээврийн “Мalaysia Airlines” компанийн хувьцаа тус улсын онгоц алга болсноос хойш 18 хувиар унаад байна.

Олон улс хамтран Куала Лампур хотоос Бээжинг зорьж байсан “Boeing 777-200 ER” онгоцыг өнгөрөгч Бямба гарагаас хойш хайж байгаа билээ. Малайзын агаарын тээврийн компанийн хувьцааны ханш харьцангуй өсч өмнөх алдагдлаа нөхөж байсан хэдий ч бүтэн жилээр нь тооцож үзвэл 30 гаруй хувиар унаад байна.

Малайзын агаарын тээврийн бизнес Азийн зах зээлд шинээр хүч түрэн орж ирж байгаа хямд өртөгтэй бусад компаниудаас үүдэн нэлээд сорилтуудтай тулаад байгаа билээ. . Малайзын агаарын тээврийн үйл ажиллагааг явуулдаг “Malaysian Airline System” фирм 2013 онд 360 сая ам долларын алдагдалтай ажилласан байна.