Манай улс гурван шинэ онгоцтой болно

Зам, тээврийн яамнаас агаарын харилцааг сайжруулах бодлогын хүрээнд АНУ-ын БОИНГ компаниас 2013-2016 онд гурван онгоц худалдан авах аж. Нийт өртөг нь 240 сая амдоллар бөгөөд 2024 онд хүүтэй нь төлж дуусна гэж тооцжээ. Манай улсын агаарын тээврийн компани таван улсын 12 чиглэлд нисдэг. Дотооддоо 22 нисэх буудалтай, хуваарьт нислэгийг гурван компани 13 чиглэлд гүйцэтгэж байна. Мөн өдөрт манай орны газар нутаг дээгүүр 54 орны 80 гаруй компанийн 270 орчим нислэг өнгөрдөг. Жилд 80 мянга гаруй нислэгээр 20 сая гаруй зорчигч зорчдог байна.