Махны нийлүүлэлт багасч, үнэ өслөө

Махны үнэ өссөн гэх мэдээллийн мөрөөр “Шонхор” хүнсний захыг зорилоо. Өвөлжилт хүндэрч улмаар махны нийлүүлэлт саарч, өдөр ирэх тусам махны үнэ нэмэгдэж буйг тус захын махны ченжүүд хэлж байна. Махны үнэ өссөн шалтгааныг ченжүүд “Хөдөөнөөс орж ирсэн гулууз махыг ууцны зориулалтаар худалдаалж, жижиглэж худалдаалах мах ховордож, өнгөрсөн долоо хоногоос махны үнэ дунджаар 300-700 төгрөгөөр нэмэгдээд байна” гэж ярьлаа.

Хонины гулууз мах кг нь 5000-5400, үхрийнх-6000, ямааных-3800, адууных-3600-4000 төгрөгийн үнэтэй байна. “Шонхор” хүнсний зах дээр худалдаалж буй мах болон бусад өргөн хэрэглээний барааны үнийг танилцуулъя.

Мах: /кг, төгрөгөөр/

Хонины мах ястай-6500, цул-7000-7300
Ямааны мах ястай-5100, цул-6100
Адууны мах ястай-5200-5300, цул-5500
Үхрийн мах ястай-6800-7500, цул-7800-9500
Тэмээний мах ястай-3500, цул-5300
Хүнсний ногоо: /кг, төгрөгөөр/
Монгол төмс-400-600
Голланд сортын төмс-350-400
Монгол лууван-700
Манжин-700
Хятад байцаа-1000
Хятад сонгино-1000
Монгол сонгино-2500
Хятад сармис-4000
________________________________________
Гурил: /кг, төгрөгөөр/
“Улаанбаатар” дээд 25 кг-20500, I 25 кг-15000
“Алтан тариа” дээд 25 кг 20000, I 25 кг-15000
“Атар” I-15000 төгрөг
Цагаан будаа-1200
Элсэн чихэр-1300
________________________________________
Сүү, сүүн бүтээгдэхүүн: /төгрөгөөр/
Сүү шингэн-1400, хөлдөөсөн-1600
Тараг-1400
Ааруул чихэртэй-6500-7000, чихэргүй 4000-8000
Өрөм-5000
Аарц-1200
Ээзгий-3500-4000
Монгол шар тос-8000
Сингапур шар тос-3500
________________________________________
Ургамлын тос: / төгрөгөөр/
“Янта”2600
“Кларина”-2800
“Sunny Gold”-2800
“Simply”-2800
“Олейна”-3800