Махны үнэ буурч эхэллээ

Энэ сарын байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийн дүнг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Өнөөдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4, адууны махны үнэ 1.2, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 1.8 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулвал үхрийн махны үнэ 0.4-3.6, хонины махны үнэ 0.7, адууны махны үнэ 4.2, ямааны махны үнэ 6.2 хувиар өсчээ. Өнөөдөр нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7250 төгрөг, хонины цул мах 7842 төгрөг, үхрийн /ястай/ мах 7963 төгрөг, үхрийн цул мах 8888 төгрөг, ямааны мах 5920 төгрөг, адууны мах 6250 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Гурилын дундаж үнэ: Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай нэгдүгээр гурилын үнэ 0.3 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байгаа аж.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны кг тутмын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад лууван 31.7, төмс 19.6 хувиар өссөн бол,байцаа 38.2, сонгины үнэ 0.3 хувиар тус тус буурчээ.