Мах 400-800 төгрөгөөр хямдарлаа

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр махны үнэ өссөн гэх мэдээлэл гарах болсон. Тиймээс иргэдийн өргөн хэрэглээний сагсан дахь мөнгөө хэрхэн зарцуулах нь хариугүй бодлого болж байна. Энэ талаар бодит мэдээлэл өгөх үүднээс “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус захад өнөөдрийн байдлаар махны үнэ өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад кг хонины ястай мах 6300-6800 төгрөг байсан бол 5900-6000 төгрөг, үхрийн цул 7500-9000 төгрөг байсан бол 7000-8300 төгрөг болж дунджаар 400-800 төгрөгөөр хямдарчээ. Мөн сүү, тарагны үнэ тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн ч гурил, ургамлын тос, хүнсний ногоо болон цагаан идээний үнэ харьцангуй тогтвортой байна.

Тус зах дээр худалдаалж буй махны үнийн харьцуулалт: /кг, төгрөгөөр/

Мах

Хоёр долоо хоногийн өмнө

Өнөөдрийн байдлаар

Хонь

цул

7300-7500

6000-7000

ястай

6300-6800

5900-6000

Ямаа

цул

6800-6900

6000-6500

ястай

5800

5000-5500

Адуу

цул

5000

4800-5000

ястай

3500-3800

3800-4000

Үхэр

цул

7500-9000

7000-8300

ястай

6600-7100

6300-8300

Тэмээ

6300

5800