Москвад метро барих ажилд нэг их наяд рубль зарцуулна

Москва хотод 2020 он хүртэл баригдах метроны барилгын ажилд нийт нэг тэрбум гаруй рубль зарцуулна гэж Барилгын хэлтсийн дарга Андрей Бочкарёв хэлсэн тухай РИА Новости мэдээллээ. Түүний хэлснээр, санхүүжилтийн эцсийн дүн хожуу тодорхой болох юм байна. Тэрбээр 2020 хүртэлх хугацаанд 67 метроны өртөө, 145.5 км шугам, долоон электродепо шинээр барихаар төлөвлөжээ.

Метро барих ажилд 100 тэрбум рубль энэ онд гаргаж байгаа нь өмнөх оноос хоёр дахин их санхүүжилт юм. Москва хотын захирагч Сергей Собянин их хотын барилга байгууламжийн асуудал нь төрийн хувьд хамгийн гол үүрэг даалгавар мөн гэж үзээд, 2015 он хүртэлх хугацаанд 70 км шинэ шугам барихыг даалгасан байна. Мөн энэ хугацаанд нийт 34 шинэ өртөө ашиглалтад оруулахыг төлөвлөж байгаа гэнэ.