МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ


ЕХ болон ЕСБХБ-с Монголын бизнес гишүүнчлэлтэй холбоодыг бэхжүүлэх туслалцаа

EU-AIF санхүүжилттэй “ЖДҮ-д санхүүгийн хүртээмжийг сайжруулснаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд монголын бизнес гишүүнчлэлтэй холбоодод чиглэсэн олон жилийн техникийн туслалцааны шинэ төсөл нээлтээ хийлээ.

Тодруулбал арванхоёрдугаар сарын 18-нд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монголын бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудыг (БГБ) бэхжүүлэх шинэ төслийн нээлтээ өнөөдөр хийлээ. Тус санаачлага нь Монголын Хүнс, ХАА, Хөнгөн Үйлдвэрийн яамтай хамтран, өмнөх жилүүдэд хэрэгжсэн төстэй төслүүдийн үргэлжлэл болон хэрэгжинэ. 2017-2019 онуудад хэрэгжих “Үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй холбоодыг хөгжүүлэх” төсөл нь ЕХ-ны санхүүжилттэй, ЕСБХБ-ы “Жижиг Бизнесийн Санаачилга” хөтөлбөрийн нэгэн хэсэг юм.

Өнөөдөр, Монгол дахь ЕСБХБ-ы суурин төлөөлөгчийн газрын ахлах Менежер С. Байгалмаа дэмжлэг авахаар сонгогдсон холбоод болон төслийг дэмжин ажиллах зөвлөхүүд, тэрчлэн бусад зочдыг байлцуулан төслийн ажиллагааг албан ёсоор нээлээ.

ЕСБХБ-ы БГБ - дыг дэмжих санаачлага 2014 оноос эхэлсэн ба тэр үед орон нутгийн голлосон 16 бизнес гишүүнчлэлтэй холбоодыг байгууллагын стратегиа хөгжүүлэхэд төвлөрөн ажилласан. Шинээр эхэлж буй 12 бизнес гишүүнчлэлтэй холбоог 18 сарын турш дэмжих санаачлага нь сонгогдсон бизнес гишүүнчлэлтэй холбоодын байгууллагын стратеги, нөлөөлөл, менежментийн чадавхи, шинэ бүтээгдхүүн хөгжүүлэхтэй холбоотой зорилтуудаа биелүүлэх ажиллагааны үр дүн, өгөөжтэй байдлыг сайжруулснаар ЖДҮ-г дэмжих орчныг бүрдүүлэхэд төвлөрнө.

Хамтарсан, эрчимтэй судалгааны үе шатны дараа, сайжралтыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад үндэсний болон олон улсын зөвлөхүүд холдбоодыг дэмжин, зөвлөж ажиллана. 2018 оны 5 сараас эхлэх цуврал сургалт, зөвлөгөөн, тусгайлсан зөвлөх үйлчилгээ, коучингаар дамжуулан холбоодын гишүүнчлэлийн бааз сууриа бэхжүүлэх, шинэ бүтээгдхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлаа сайжруулахад дэмжих болно.

ЕСБХБ өнөөдөр үйл ажиллагааны нээлтээ хийж буй ХБНГУ-ын АППЛИКАЦИО Сургалт Менжемнтийн ГмбХ ба ИКОН Институт компаниудын консорциумыг төслийн хэрэгжүүлэгчээр гэрээлсэн бөгөөд эдгээр компаниуд нь Монголд олон улсын донор байгууллагуудын захиалгаар 1990-ээд оноос эхлэн ажилласан ба тус хөтөлбөрт 10 орчим үндэсний зөвлөх, хэд хэдэн олон улсын зөвлөхүүд хамрагдаж байна.