“Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадам болно

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс хүүхдийн урлагийн “Мөнгөн хараацай” наадмыг анх удаа зохион явуулах гэж байна. Энэ сарын 16-нд эхлэх тус наадам хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт 300 оролцогч бүртгүүлээд байгаа аж. Авъяаслаг хүүхэд, багачууд урлагийн 10 төрлөөр өрсөлдөх юм.

Хүүхэд багачуудыг урлагт дуртай болгох, үндэсний соёл, зан заншлаараа бахархах, тэдэнд зориулсан урын санг баяжуулах, шинэ залуу авъястан тодруулах, дэмжих зорилготойгоор зохион байгуулж буй уг наадмыг хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй олон байгууллага, хувь хүн дэмжин хамтарч байна.