Нефтийн үнэ 100 ам.доллараас давлаа

АНУ-ын NYMEX бирж WTI маркийн нефтийн үнийг 1.63 ам.доллараар нэмж, нэг баррель нь 100.26 ам.доллараар худалдан авахаар болсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлалаа. Нефтийн үнэ энэ оны тавдугаар сараас хойш дээшилж өгөхгүй байсан ч ийнхүү тэнгэрт хадлаа. Үүнийг шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС-Төв банк) эдийн засгийг дэмжих шинэ төлөвлөгөөтэй холбоотой өссөн үзүүлэлт хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн уналттай холбоотойгоор өсөж буй ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжиртал холбооны үл хөдлөх хөрөнгийн агентлагуудын үнэт цаасыг ХНС худалдан авахаар шийдэж байна.

Ирэх сараас үнэт цаасуудыг худалдан авахад сар бүр 40 хүртэл тэрбум ам.доллар зарцуулах юм байна. ХНС-ийн энэхүү шийдвэр дэлхийн хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлөхийг шинжээчид онцолж байна. Үүний илрэл нь сүүлийн гурван өдөр европын банзуудын арилжааны индекс өссөн үзүүлэлттэй гарчээ.