Нийслэлд төмөр замын автобус явж эхэлнэ

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хамтран ажиллагааны хүрээнд ирэх зургадугаар сарын 6-наас Амгалангаас Толгойт хоорондын чиглэлд “Railbus” буюу төмөр замаар явдаг автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэх гэж байна.
ОХУ-аас ирэх “PA-2” загварын 136 хүний суудалтай энэхүү автобусаар 350-400 хүн зорчих боломжтой юм байна. Тус автобус нь Амгалангаас Толгойт өртөө хүртэл 45 минут явах тооцоо гаргажээ. Тус автобусаар зорчих тасалбарын үнийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ зургадугаар сард ашиглалтанд оруулахтай холбоотой зогсоол болон дахин зам барих ажил хийж эхлээд байгаа аж. Нийслэлээс бүтээн байгуулалт хийх газрын асуудлыг шийдвэрлэж бусад ажлыг Улаанбаатар төмөр зам хариуцан ажиллаж байгаа юм байна.