Ногоон хөгжлийн эзэн

Дэлхий ногоон өнгөөр гангардаг болсон өнөө үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Green Awards – 2012” буюу “Ногоон” манлайлагчдыг тодруулах арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Байгаль дэлхийд ээлтэй, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн шинэ техник технологийг нэвтрүүлсэн, аж ахуйн нэгжийг тодруулж, нийт есөн номинацид “Ногоон” хөгжлийн эздийг нэрлэсэн билээ. Салбарын сайд С.Оюун “Манай үндэсний компаниуд орлого, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахын хажуугаар нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд ухамсарладаг болжээ. Байгаль орчинд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэх гэж зорьж ажилладаг компаниуд маш олон болсон байна. Анх удаа явагдаж байгаа шалгаруулалт гэхэд олон арван компани материал, тайлангаа ирүүлж, их хүчтэй өрсөлдөөн дундаас шилдгүүдийг тодрууллаа" хэмээн ярьсан юм. “Mongolian Economy” сэтгүүл ч ногоон хөгжлийг дэмжин ажилладдагийн хувьд ногоон хөгжлийн эздийг сурвалжлан ажил үйлсийг нь олон нийтэд хүргэхийг хичээн ажилладаг билээ.

Манай орны хувьд ногоон хөгжлийн хамгийн том хөшүүрэг бол яах аргагүй сэргээгдэх буюу байгальд ээлтэй эрчим хүч. Green Awards - 2012 арга хэмжээнээс "Ньюком" группын “Клин Энержи” ХХК нь "Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэгч байгууллага"-аар шалгарсан юм. "Ньюком" группын захирал Б.Бямбасайхан “Манай компанийн хувьд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, тэр бүтээсэн баялгаа хэрэглэгч бүрт хүргэхийг эрмэлздэг. Энэ нь нэг талын нийгмийн хариуцлага. Мөн бид баялаг бүтээх явцдаа хуулиа зөрчихгүй, байгаль орчноо сүйдлэхгүй байх нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь баялаг бүтээхдээ эрүүл, цэвэр үйл ажиллагаа явуулж, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх нь л ньюкомчуудын нийгмийн хариуцлага гэж ойлгодог” гэсэн юм. Энэ л зарчим тэднийг амжилтад хөтөлсөн биз ээ. Монголын эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд байгаагүй их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Салхитын 50 мВт-ын салхин парк, өндөр технологийг тал нутагт нутагшуулсан “Мобиком”, иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвиз”, ирээдүйд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний “Азийн супер сүлжээ” гэх аварга төсөл, Монгол улсыг эрчим хүчний диваажин орон болгох мөрөөдөл гээд байгальд ээлтэй бүхэн "Ньюком"-ынх. Тэдний үлдээсэн мөр, яг одоо хийж буй их бүтээн байгуулалт, ирээдүйн зорилго гээд бүх л үйл хэрэг нь байгальд ээлтэй буюу “Ногоон” ажээ.

Моби-той Монгол
Хот газар эрдэм сурахаар явсан хэдэн хүүхэд нь ямар байгааг мэдэхээр хааяа нэг сумын төв орж утас цохидог. Ихэнхдээ ээжүүд тэнгэр газартаа сүү өргөж хүүгээ даатгадаг. Бие биенийхээ сургийг замын хүний үг, сардаа ганц ирэх шуудан мэтхэнээр гаргадаг. Уулзах товоо урьдаас төлөвлөн болздог байсан цаг саяхан. Үүрэн телефон гэдэг ойлголт байхгүй үед утасгүй холбоог хөгжүүлж, орон зайнаас үл хамааран интернэт, сансрын холбоогоор харилцах хөгжлийн шинэ гарцыг Монгол Улсад нэвтрүүлсэн ачтан бол “Мобиком Корпораци”. Дэлхий нийтэд шинэлэг технологи хэмээн танигдаж эхэлж байсан гар утсыг хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээний соёлын хамтаар Монголд анх нэвтрүүлж чадсан Мобикомын шинийг эрэлхийлэгч бодлогын үр дүнд энэхүү шинэ технологи Монголд тун ч амархан нутагшиж чаджээ.

Өнөөдөр Монгол малчид алдсан адуу, эрдэм сурахаар явсан хүүгийнхээ сургийг хүссэн үедээ гар утсаараа авчихдаг болж. Харин улаанбаатарчууд гар утсаараа интернэтэд холбогдож, Facebook-ээр аялж, Twitter-ээр жиргэж байна. Хөдөлмөр цаг хугацаа хэмнэсэн техник, технологийн үнэ цэнийг монголчууд Мобикомын ачаар анх хүртэж эхэлсэн нь энэ юм. Харилцаа холбооны салбар бол байгаль экологид ямар нэг хор уршиггүй бизнес төдийгүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, мэдээллээр хангадаг 21-р зууны нэрийн хуудас. Мэдээллийн эрин үеийн хөгжлийн галт тэрэгний хөдөлгүүр билээ. Хөгжлийн галт тэргэнд дайгдах боломжийг олгосон тэдэнд талархаж монголчууд алга таших хэрэгтэй болов уу.

Их бүтээн байгуулалт
Тал нутгийн өвөл хахир. Цагаан цас, бүүдгэр тэнгэр, хүйтэн салхи хорвоог жиндүүлнэ. Төв аймгийн сэргэлэн сумын нутаг ч цагийн аясаар өвлийн өнгөнд дарагдаж, эл хуль хөдөө нутаг хүйтний улиралд улам ч уйтгартай болсон мэт. Гэхдээ тал нутагт урьд нь үзэдээгүй нэг зүйл холын тэртээд сүр бараатай харагдах нь сонихон. Монгол улсын эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт болох "Ньюком” группын “Салхит” салхин цахилгаан станцын аварга сэнс харагдаж байгаа нь энэ. “Салхит” салхин цахилгаан станцын эхний 10 салхин сэнс тэнгэр баганадан сүндэрлэжээ. Уг салхин сэнс нь 120 гаруй метр өндөр бөгөөд баганы өндөр нь л гэхэд 80 метр, 125 тонн жинтэй бол далбаа тус бүр нь 40 гаруй метр урт, 6.2 тонн жинтэй аж. Энэ аварга зүйлийг тогтоохын тулд 240 шоо метр буюу есөн давхар байшингийн сууринд орох хэмжээний бетон зуурмаг орсон гэнэ.

“Клин энержи” компанийн инженер Н.Баярмөнх “Салхин сэнсний суурийг цутгасан бетон зуурмаг нь усан цахилгаан станц барьдаг зориулалттай зуурмаг. Тиймээс найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэв. 240 гаруй тонн жинтэй, 120 гаруй метр урт сэнсийг босгохын тулд Монголд ганц байгаа 650 тоннын даацтай хөдөлгөөнт краныг ашиглаж байгаа аж. Уг сэнсийг угсрахад 1-2 өдөр л шаардах бөгөөд Салхит паркад нийт 31 ширхэг салхин үүсгүүр суурилуулах юм. Өдгөө ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явж байна. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 190 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн нүүрс цэвэр ус хэмнэх бөгөөд 20 мянган га газар мод тарьсантай дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх юм. ЭХ-ний сайд М.Сономпил “Салхитын салхин парк бол эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсан сайн жишээ юм. Мөн Салхин паркийн ажил нь 2020 он гэхэд манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргах зорилгыг хэрэгжүүлэх эхний алхам төдийгүй асар том үлгэр дуурайлал” хэмээн онцолсон удаатай.

Хялбар нис
Монголын эдийн засаг ч үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед гадаад дотоодын жуулчид манай орныг зорих нь элбэг болсон. Мөнгөтэй гаднынхан Монголыг зорин ирж байна. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ муу мэдээ олон. Хамгийн их хэл ам таталдаг салбар бол дэд бүтэц байдаг. "Ньюком" групп энэ л ачааны хүндийг бас л үүрэлцэж явна. Ингэж хэлсний учир нь тус группын хөрөнгө агаарын тээвэрт тэргүүлэгчдийн эгнээнд явна. Учир нь оруулалттай “Изинис Эйрвэйз” орон нутгийн чиглэлд хамгийн олон зорчигч тээвэрлэгч иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани юм. Изинис гэдэг нь “орчуулбал” хялбар нислэг гэдэг үг аж. /“Еz” нь амар, хялбар гэдгийг илэрхийлэх easy гэсэн англи үгийн товчлол бол “nis” гэдэг нь монголоор “нис” гэсэн утгатай үг юм/

Агаарын тээвэр гэдэг бас л байгальд ээлтэй “Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” буянтай бизнес юм. Нэгэнтээ Жалханз хутагт Дамдинбазар “Хэцүү цагийн үзүүрт холыг ойртуулж, хоёрыг уулзуулах нь дээдийн буян” гэсэн удаатай.

Ньюкомчуудын хийсэн ажил, ногоон хөгжилд оруулсан хувь нэмрийг цухасхан дурьдахад ийм байна. Ногоон хөгжлийн эздэд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.