“Ногоон”-ы ханш өчигдөр

Ам.доллар их хэмжээгээр “дарсан” нөхөд ханш өсмөгц тус валютыг зах зээлд нийлүүлж буй нь ханш буурахад нөлөөлж байна гэх яриа иргэдийн дунд үүсээд буй. Ийнхүү иргэдийн хамгийн их үйлчилүүлдэг валют арилжааны “Найман шарга”-ын ханшийг сонирхов.
Тус захад ам.долларын худалдан авах ханш өчигдөр /2013.09.10/ 1700-1710 төгрөг байсан бол худалдаалах нь 1715-1720 төгрөг байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1780 төгрөг давж байсан “ногоон”-ы ханш 2013 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 70-80 төгрөгөөр буурсан ч “Найман шарга” валютын захын ченжүүдийн хэлж буйгаар арилжааны банкууд ам.долларыг өндөр үнээр худалдаалж байгаа аж.
Харин Төвбанкны зүгээс “Найман шарга” захын дээрх ханш бодит бус хэмээн мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар хөрөнгө оруулагчид дайжсан нь ам.долларын нийлүүлэлт татарч, ханш ийн өссөн төдийгүй ченжүүд валютын ханшийг хөөрөгдөж байна гэсэн юм.
Монголбанкны 2013 оны есдүгээр сарын 10-ны ам.долларын хаалтын ханш 1710.61 төгрөг байлаа.
Банкууд дахь ам.долларын ханш: /төгрөгөөр/
Нэр Авах Зарах
Төрийн банк 1687 1727
Худалдаа хөгжлийн банк 1682 1725
Хаан банк 1688 1726
Голомт банк 1684 1725
Хас банк 1682 1724
Кредит банк 1683 1730