Нүүрсийг салхи орлоно

Салхины эрчим хүчний өртөг багассаар байна гэх мэдээллийн хажуугаар нүүрс олборлоход ямар хэцүү бас үнэтэй болж буй талаар Washington Post дээр нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Нүүрсний уурхайнхан үнэ өсөж буйн гол шалтгааныг байгаль орчныг хамгаалах захирамжтай холбон тайлбарласан бол Washington Post-ын нийтлэлч Стивен Мафсон үүний гол буруутан нь нүүрс олборлогчид өөрсдөө юм гэсэн утгатай үнэмшилтэй нэгэн баримтыг гаргаж тавьжээ. Гэвч тус баримт нь уурхай бүрт харилцан адил үйлчлэхгүй буюу бусад бүсүүдтэй харьцуулахад Appalachia бүсийн нүүрс олборлогчдод илүү хүндрэлтэй байгаа аж. Нүүрсний үнэ өсөж байгаа нь салхины эрчим хүчний үнийг тогтоон барих хандлагыг үзүүлж байна.

Мафсоны тодорхойлсноор гол асуудал нь хөрсөнд байгаа бөгөөд зарим бүс нутагт нүүрс олборлоход хялбар байгаа хэдий ч үлдсэн хэсэгт нь хангалттай хэмжээний нөөц байхгүйгээс үр ашигтай, их хэмжээний нүүрс олборлоход бэрхшээлтэй байгаа аж.

Салхины эрчим хүчний дундаж өртөг урт хугацаанд буурсан хандлагатай байв. Америкийн салхины эрчим хүчний холбооноос гаргасан судалгаагаар салхины эрчим хүчний өртөг 1980 оноос хойш 90 хүртэл хувиар буураад байгаа гэнэ.