Нүүрсний салбарынхан чуулж байна

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. “SS Convention Center”-д болж буй дөрөв дэх удаагийн “Coal Mongolia-2014” чуулга уулзалтаар зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

Энэ жилийн чуулга уулзалтад найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалт маргааш бас үргэлжилнэ. Мөн уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнд 55 компани оролцож буй.

Хоёр өдрийн турш нүүрсний зах зээлтэй холбоотой 30 илтгэлийг оролцогчид сонсох аж. Тухайлбал,

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого ба нүүрсний салбарыг хөгжүүлэх стратегийн чиг хандлага

-Гадаад харилцааны сайд Л.Болд Гадаадын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газрын баримтлах бодлого,

-Сангийн сайд Ч.Улаан Улсын төсөвт нүүрсний салбарын үзүүлэх нөлөө, татварын орчин,

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалт, худалдааны таатай орчинг бүрдүүлэх нь,

-Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оролцох төрийн бодлого, дэмжлэг,

-Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв 2014 онд Эрчим хүчний салбарт хийгдэхээр төлөвлөсөн ажлууд болон төрөөс баримталж буй бодлого,

-“Монголын Уул Уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж,

-“МАК” компанийн төслийн удирдагч Ж.Золжаргал Адуунчулууны цахилгаан станц, бензиний үйлдвэрийн төсөл,

-“Могул Пауэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэмбилэг Тэвшийн говь цахилгаан станцын төсөл зэрэг шинээр хэрэгжиж буй төсөл зэрэг нүүрсний салбарын талаарх сүүлийн үеийн шинэ мэдээллийг эндээс сонсох боломжтой.