Н.Чагнаа: Бид 60 жил хорт хавдар үүсгэдэг ус хэрэглэж байна

Бидний хэрэглэж буй ундны ус нь хорт хавдар, өмөн үү өвчин үүсгэж, дархлааг сулруулдаг болохыг эрүүл мэндээ дээдлэгчдийн холбооны тэргүүн, профессор Н.Чагнаа судлан гаргажээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Усыг хлороор бактергүйжүүлэх яагаад эрүүл мэндэд хортой байдаг вэ?

- Бидний хэрэглэдэг усыг хэрэглээнд нийлүүлэхээсээ өмнө Ус сувгийн газар хлороор бактергүйжүүлдэг. Гэтэл дэлхий нийт сүүлийн жилүүдэд усаа хлоргүйжүүлэхээс эрс татгалзаж, 150 орчим улс огт хэрэглэхээ больсон гэсэн судалгаа бий. Тухайлбал, Санкт-Петбург дэх Экологийн хүрээлэнгийн судлаачид хлороор бактержүүлсэн усанд 40 гаруй мутагены нэгдэл үүсдэгээс 28 нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон. Мөн крантны хлоржуулсан ус уусан таван хүүхэд тутам харшлаар өвчилж, дархлаа нь сульдаж эхэлдэг байна. Европ болон Хойд Америкийн судлаачид 40 жилийн турш хлоржуулсан ус уусан хүн амын дунд өмөн үүгийн өвчлөл өндөр буйг гаргасан. Тэгвэл манай улсын хувьд ч сүүлийн 60 гаруй жил хорт хавдар, харшлын өвчлөл нэмэгдэж, тодорхой бус шалтгаанаар гажиг, эмгэгтэй хүүхэд төрж буй нь хлоржуулсан ус хэрэглэж буйтай холбоотой гэж хэлж болно.

-Усыг хүний эрүүл мэндэд ээлтэйгээр “үйлдвэрлэх” ямар гарц байна вэ?

-Хүнсний хэрэглээний усыг ахуйн хэрэглээнээс тусгаарлаж, усыг хлороор биш мөнгөөр бактергүйжүүлдэг олон улсын туршлагыг нэвтрүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн шийдвэр гаргах. Манайд эрдэмтдэд цаашлаад дэлхийн нийтийн жишигт усыг мөнгөөр бактергүйжүүлэх буюу мөнгөний уусмал бэлтгэж, эрүүл мэндийн салбарт ашиглах практик туршлага бий. Тиймээс ундны усыг төвлөрсөн түгээх системээс тусгаарлаж, мөнгөөр бактергүйжүүлэх системтэй болж, үүнийгээ 5-10 тоннын багтаамжтай зориулалтын саванд байршуулж түгээх юм. Ундны усыг түгээхдээ 10-20 литрийн баллонд савлаж, машинаар түгээх, байрнуудын дунд болон подвалд ус түгээх байр байгуулж, богинохон хоолойгоор айлуудад түгээх гарц байна. Үүний зураг төслийг холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтарч боловсруулсан байгаа. Харин ахуйн хэрэгцээт ундны усыг одоогийн төвлөрсөн төлөвлөгөөт системээр түгээх боломжтой юм.

- Мөнгөжүүлсэн усыг хэрэглэснээрээ ямар ач холбогдолтой вэ?

-Хамгийн түрүүнд нийслэлчүүд найдвартай, эрүүл, цэвэр усны нөөцтэй болно. Мөн мөнгөжүүлсэн усыг хэрэглэснээр хорт хавдар, дархлаа сулрах, харшил зэрэг өвчний гаралт буурах юм. Түүнчлэн мөнгөжүүлсэн ус нь дархлаа ба цусны системийг идэвхжүүлдэгээрээ хүний биед ашиг тустай. Мөнгөжүүлсэн усыг хэрэглэснээр хүн амын дунд өвчлөл буурах, эрүүл мэндээ хлоржуулсан усны аюулаас хамгаалах боломж гарах юм. Түүнчлэн иргэд гар дээрээсээ ундны усы худалдаж авах учир усаа арвилан хэмнэх ухаанд суралцах юм.

-Та хлоржуулсан усны аюулыг мэддэг болсноос хойш сүүлийн 10 гаруй жил энэ асуудлыг зогсоохоор хөөцөлдөж байна гэсэн. Одоо ямар үр дүнд хүрээд байна вэ?

- Би сүүлийн арваад жил энэ чиглэлээр судалж, хлорыг ундны усанд ашиглахаа зогсоох хэрэгтэй, усыг хлороор биш мөнгөөр бактергүйжүүлье гэсэн саналыг дарга, даамлаас нь эхлээд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүртэл захиа, албан бичгээр барьсаар байгаа. Хойч үе, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг уснаас бол муудаад байгааг хараад суумааргүй байна. Намайг байхгүй болсоноос хойш үүнийг судалгаа, шинжилгээтэй ярих хүн олон байхгүй л болов уу. Тыөрийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд миний саналыг сайшаалтай хүлээн авдаг мөртлөө бодит байдал дээр хэрэгжүүлж буй зүйл огт байхгүй. Гэхдээ олон жилы уйгагүй хөөцөлдсөний үр дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Еырөнхийлөгч Ц.Элбэгдорж миний саналыг “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.4 заалтад тусгах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдаваа /тухайн үед байсан /-д өгсөн. Даанч өдий хүртэл хариу алга. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ чиглэлд анхаарч, шийдвэр гаргах хэрэгтэй байна.