Олон улсынхантай туршлага солилцоно

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба “COSCAP” олон улсын байгууллагатай хамтран нисэхийн мэдээллийн үйлчилгээний анхан шатны олон улсын сургалтыг энэ сарын 7-ноос 11-ны хооронд анх удаа зохион байгуулж байна. Уг сургалтад Ази, Номхон далайн бүсийн Малайз, БНАСАУ, Тайландын мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд манай улсын мэргэжилтнүүд сургалтыг удирдах замаар туршлага хуваалцах юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон мэдээллийн менежментэд суурилсан зарчмыг эх орондоо нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээллийн үйлчилгээний стандарт Ази, Номхон далайн бүсэд ийнхүү тэргүүлэгчдийн эгнээнд элсээд буй аж. Түүнчлэн 2010 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас манайд өгсөн аудитын сайн дүнгээс улбаалан манай мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх, хамтран ажиллах зэрэг санал өгсөн байна.