Оросууд Киприйн банкийг шүүхэд өгөв

ОХУ-ын нэгэн иргэн Киприйн “Лэйки” банк болон Оросын Роспромбанкийг шүүхэд өгсөн бөгөөд Киприйн дансанд гацаасан өөрийнх нь хөрөнгийг буцаан олгохыг шаарджээ.

Орон нутгийн шүүх Роспромбанкинд хадгалагдаж буй Киприйн “Лэйки” банкны хөрөнгийн 50 хувийг аль хэдийнэ гацаасан талаар “Ведемости” сонинд бичжээ. Нэхэмжлэгч Я. Г. Борисов нь Киприйн банкийг шүүхэд өгснөөс Оросын банкийг шүүхэд өгөөгүй талаар тус банкны ажилтан мэдээлсэн байна.

“Лэйки” банкны үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ. Энэ нь Кипр улсад эдийн засгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөний хүрээнд тус банкинд 130 мянган ам.доллараас дээш хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийн нэлээд хэсгийг хураах болсонтой холбоотой.

Хадгаламжаа авах боломжгүй болсон үйлчлүүлэгчдэд нөхөн төлбөр олгох эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэх эсэх нь уг дампуурсан банкны эд хөрөнгийг зарж борлуулахаас ихээхэн шалтгаалах ажээ.

Киприйн банкны Оросын Роспромбанк дахь хөрөнгийг нь ч мөн зарж борлуулах юм. Энэ хөрөнгийг эзэмшигч болох Кипр улсын иргэд тус хөрөнгөө зээлдэгч тал болох Михайл Николаевт зарахыг оролдож байна.

Оросын банкин дахь гадаадын хөрөнгийг ийнхүү барьцаа болгосон нь шүүх эрх мэдлийн зөрчилд хүргэж болзошгүй талаар “Юстина” хуулийн компанийн зөвлөх Владимир Плетнев хэлжээ.

Тэрбээр шүүхээр заргалдах орос иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч нэхэмжлэгч бүр заргаа авах боломжгүй гэдгийг нэмж хэлэв.