Оросын амуу тарианы нөөц багасчээ

Оросын амуу тарианы нөөц хоёрдугаар сарын 1-ний байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар багассан тухай Оросын Засгийн газраас гаргасан статистик мэдээнд үзүүлжээ.

Москвад байрлалтай Холбооны улсын Статистик мэдээний газраас өмнөх онд 32 сая тонн байсан амуу тарианы нөөц 22.6 сая тонн болж буурсан болохыг өнөөдөр мэдээллээ. Үүнээс 11.7 сая тонныг нь тус улсын газар тариалангийн томоохон компаниуд, үлдсэн 10.9 сая тонныг хангамж болон тээрмийн компаниуд авчээ.

Хангамжын болон тээрмийн компаниуд өнгөрсөн онд 11 сая тонн нөөцийн улаан буудай авч байсан нь 7.1 сая тонн болж буурчээ.

Үр тарианы нөөц Оросын экспортын гол чиглэлүүд болох Төв холбооны тойрогт жилийн өмнөхөөс 7.7 хувиар буурч, 5.90 сая тонн ,Ижил мөрний холбооны тойрогт 35 хувиар буурч, 5.6 сая тонн, Хойд холбооны тойрогт 37 хувиар буурч, 3.2 сая тонн, Хойд Кавказын холбооны тойрогт 45 тонноор багасч, 1.1 сая тонн болсон байна.

Оросын Газар тариалангийн яамнаас гаргасан мэдээгээр оросын үр тарианы нөөцийн 22 хувийг бүрдүүлдэг жижиг фирм, хувь хүмүүсийн нөөцийг дээрх тооцоонд оруулаагүй аж.